БИДНИЙ ТУХАЙ

БИДНИЙ ЗОРИЛГО

  Монгол үндэстний зан төлөв, сэтгэл зүйн онцлог, соёл уламжлал, амьдралын хэв маяг, зан чанарын онцлогийг нь судлах, шинжлэх,судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх, олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг сайжруулах мэдлэг мэдээллийг түгээх, монгол хүнд тохирсон сэтгэлзүйн, сэтгэцийн, оюун ухааны, мэргэжлийн тестийг боловсруулах, нутагшуулах, стандарчилах, шинэ, үүсмэл, хамтарсан, лицензтэй тестүүдийг хэрэглээнд оруулах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэрэгцээт бүлэг, хувь хүн, хүүхдэд үзүүлэхэд чиглэн ажиллаж байна. 

 Сэтгэлзүйн тестийн үнэлгээний Психометрик ХХК-ний нийгмийн хариуцлагын бодлого, үйл ажиллагаагааны хүрээнд Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил Зүйн Үндэсний Хүрээлэн  байгуулагдсан юм. Хүрээлэн нь Монгол хүний нас, сэтгэлзүйн онцлогт тохирсон сэтгэлзүйн тестүүдийг стандартчилан психометрик анализ хийн Монгол Улсад нутагшуулж, бүх салбарын хэрэглээнд нэвтрүүлж буй анхдагч мэргэжлийн байгууллага бөгөөд бид 2018 оноос хойш Суралцахуйн Бэрхшээлийг олон нийтэд таниулах, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлох, хүүхэд болон гэр бүл, багш нар, нийгмийн ажилтнуудад зөвлөмж, зөвлөгөө үзүүлэх ажлуудыг хийж Монгол Улсад урьд нь яригдаж байгаагүй, авч хэлэлцэгддэггүй байсан сэтгэл зүйн нарийн үзэгдлүүдийг тодорхойлж, оношилж, сэтгэц засал хийж, олон нийтийн анхааралд хүргэн ажиллаж байна.

МАНАЙ БАГ БҮРЭЛДЭХҮҮН

БИДНИЙ УРИА

Монгол хүүхэд, хувь хүн, байгууллагын хөгжлийг дэмжинэ.

Мэргэжлийн сэтгэл судлаач, Психометрикч, Боловсролын сэтгэл судлаач, Сэтгэл судлалын профессор зөвлөх, Хүүхэд хамгаалал, хөгжлийн зөвлөх, Аналист, Дата аналист, IT мэргэжилтнээс бүрдсэн. Манай мэргэжилтэнгүүд Австрали, Япон, Солонгос, Англи, Европын холбооны улсуудад зэргээ хамгаалсан төдийгүй хамгаалахаар ажиллаж байна. 

ДАВУУ ТАЛ

МССХҮХүрээлэн нь сэтгэл зүйн тестийн стандартчилал, судалгааны ажил хийхээс гадна сэтгэл зүйн тестийг практикт хэрэглэн, оношилгоон дээр тулгуурласан сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, сэтгэц засал хийж дэлхийн стандартад тавигддаг үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай.

Мөн бид цаас, үзэгнээс татгалзаж ECO-FRIENDLY  буюу байгальд ээлтэй, USER-FRIENDLY буюу хэрэглэхэд хялбар, Монголын болон Дэлхийн хаанаас ч, хэзээ ч (7/24 цагийн турш) бөглөх боломжтой ОНЛАЙН ТЕСТИЙН СИСТЕМ-ийг нэвтрүүлж байна. Онлайн тестийн хариу-тайлагналыг 2-3 цагийн дотор имэйл хаягаараа хүлээн авах боломжтой.