Суралцахуйн бэрхшээлийн талаарх ойлголт

ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг удаан хугацаанд яаж ч хичээсэн тоо бодох болон бичих чадварт сургаж чадахгүй байх бэрхшээтэйл тулгарч байна уу?
Хэрэв тийм бол тухайн хүүхдийг эрт үед аль нэг төрлийн суралцахуйн бэрхшээл байгаа эсэхийг оношилж түүнд чиглэсэн зөв сургалтын арга барилаар сургаж, дадлагажуулах нь үр дүнтэй юм.

Бид өмнөх удаагийн постоороо та бүхэнд суралцахуйн бэрхшээлийн талаарх ойлголт, суралцахуйн бэрхшээл гэж юу вэ гэдэг талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаад нийтлэг тохиолддог суралцахуйн бэрхшээлийн 2 хэлбэрийн талаар мэдээлэл хүргэж байна.

1.Dyscalculia буюу тоо бодохтой холбоотой үүсдэг суралцахуйн бэрхшээлийн хэлбэр. Тооны чадварын суралцахуйн бэрхшээлтэй хүүүхэд/ насанд хүрэгчид нь тоо, матетамиткийн холбоотой ухагдахуунуудыг ойлгоход асуудалтай байдаг. Зөвхөн тооны цифрүүдийг танихаас гадна тоо, математикийн бусад тэмдэглэгээнүүдийг санах, давтах ойлгож хэрэглэхэд асуудлууд тулгардаг байна.

2.Dysgraphia- буюу бичихэд үүсдэг суралцахуйн бэрхшээлийн хэлбэр. Энэ нь тухайн хүний гараар бичих чадвар, гарын нарийн жижиг булчингийн хөдөлгөөнүүдээ зохицуулах чадварт нөлөөлдөг. Энэ төрлийн суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийн бичгийн хэв ойлгомжгүй, үг үсгийн хоорондын зай нь жигд биш, цаасан дээр бичихдээ цаасныхаа ерөнхий зайг зөв тооцоолж бичихэд асуудал үүсдэг бөгөөд, бичих үедээ үсэглэлийн алдаа гардаг, зохион бичих, тухайн санаагаа бичгээр буулгахдаа бэрхшээлтэй байх зэрэг асуудлууд тулгардаг байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *