суралцахуйн бэрхшээлийн холбооны тухай

  Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо – Learning Disability Association of Mongolia нь олон нийтэд суралцахуйн бэрхшээлийн тухай мэдээл түгээх хүргэх, хүүхдийг оношлох, эцэг эхчүүд, багш нар, хувь хүмүүст сургалт явуулах, зөвөлгөө өгөх чиглэлээр үйл ажилллагаа явуулах болно. Суралцахуйн бэрхшээлтэй сурагч 1 ангид хамгийн багадаа 1 байна.

Үйл ажиллагаа


IQ ба суралцахуйн бэрхшээлийн оношилгоо

  Та хүү охиныхоо IQ онцлог, аль төрлийн оюуны чадвар дамавгайлсан, цаашид мэргэжлийн чиглэл, хамгийн сайн гүйцэтгэж чадах чадваруудыг оношлуулахыг хүсвэл бидэнд хандана уу. IQ оношлогоогоор хүүхдийн суралцахуйн бэрхшээл хамт оношилдогийг та мэдэх үү. Таны хүү охины тань оюуны чадварын сул талыг та эрт мэдэж авснаар хүү охиныхоо оюуны хөгжлийг цаашид анхаарах зүйлийг давуу талын хамт хэлж өгдөгөөрөө IQ оношлогоо онцлогтой юм. 

Хүрээлэнгийн дэргэд “Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо” 🤝байгуулав. “Монголын Оюун Ухааны Итгэлцүүр” буюу IQ чадварын “стандартчилагдсан” тестэн дээр тулгуурлан Суралцахуйн бэрхшээлийг оношлож, ✍️зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллав.

🌿Суралцахуйн бэрхшээл оношлох ажлын хүрээнд хамтарч ажилласан байгууллагуудаас дурдвал:

🌏 Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
🌏 Хүүхэд Хамгааллын Үндэсний Сүлжээ
🌏 Монголын Сурагчдын Холбоо
🌏 ЕБС-ийн 107 дугаар дунд сургууль
🌏 СХД, БГД-ын дугаар сургууль
🌏 Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
🌏 Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс
🌏 Дархан Уул аймгийн Дархан сумын цагдаагийн хэлтэс
🌏 Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс
🌏 GOOD NEIGHBORS Mongolia Олон Улсын байгууллага

Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах аргазүй сургалт

Суралцахуйн Бэрхшээлийн хэлбэрүүд, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийг сургалтын явцад таних, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах аргазүй сэдвээр бид сургалт явууллаа. Сургууль, хүүхдийн байгууллага, эцэг эхийн зөвлөл үүднээс сургалтын захиалга авахын зэрэгцээ суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлогоо хийж байна.

ДЗОУБ, Монголын Сурагчдын Холбоо, Сэтгэл зүй, Сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Суралцахуйн бэрхшээл болон Үеийн ялгаа сургалтыг СХД-ийн 107 дугаар сургуулийн багш нарт зориулан амжилттай зохион байгууллаа.

“Суралцахуйн бэрхшээл” уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Манай МССХҮХ нь Суралцахуйн бэрхшээлийн талаар олон нийт, эцэг эх, мэргэжилтнүүдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, энэ чиглэлээр нийгэмд дуу хоолойгоо хүргэх цаашлаад нийгэмд хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, боловсрол арга зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх зорилгын хүрээнд “Суралцахуйн бэрхшээл” Сургалт- хэлэлцүүлгийг эцэг эх, багш сурган хүмүүлэгч, сэтгэлзүйч, боловсролын мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үр дүнгээс үзэхэд суралцахуйн бэрхшээл өнөөдөр зайлшгүй тулгамдсан асуудал болжээ. Суралцахуйн бэрхшээлийг оношлох, эдгээр хүүхдүүдтэй ажиллах арга зүйг боловсруулах, сургалтын програмд тусгах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа тухай, энэ талаар мэргэжил арга зүйн зөвлөмж дутагдалтай, мэдээлэл хомс байгааг мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

Суралцахуйн бэрхшээлийн асуудлыг нийгэмд илүү далайцтай хүргэх, бодлогын хэмжээнд зорилго тавин ажиллах нь олон хүүхдийг ирээдүйд зөв чиглүүлэн, нийгэмд амжилттай иргэн, боловсон хүчин бэлтгэгдэхэд гол хүчин зүйл болох юм.

Бид цаашид энэ чиглэлээр бодлого боловсруулагчдад хандан эцэг эх, мэргэжилтнүүд, байгууллагуудтай хамтран ажиллах болно.

“Бидэнд сурах эрх бий, амжилтанд хүрэх хүч бий.”

Сургалт

“Gifted Child” буюу Суралцахуйн бэрхшээлтэй сурагчидад зориулсан IEP- хувь хүний онцлогт тулгуурлсан боловсролын хөтөлбөр бүхий сургалтыг явуулж эхэлснээ бид албан ёсоор зарлаж байна.

💯Таны хүү/охин хичээлийн хоцрогдолтой, сурлагаар хоцроод байна уу?
📖Хүүхэд тань хурдан унших уншлага хурдтай биш, унших даалгавраа сайн ойлгохгүй хангалтгүй үнэлгээ аваад байна уу?
📃Таны хүүхэд Монгол хэлний хичээл дээрээ үгээ зөв бичих, зөв бичих дүрмийн алдаа байнга гаргаад байна уу?
Таны хүүхдийн бичгийн хэв муутай бичих даалгавар хийгүй байна уу?
Танай хүүхэд тооны цифрээ буруу харуулж бичих, тооны логикыг сайн ойлгохгүй, тоо математикийн хичээлд амжилттай дүн үзүүлж чадахгүй байна уу?
🙇Таны хүүхэд хичээлээ сайн ойлгохгүй, гэрийн даалгавраа дутуу ойлгоод ирж байна уу?
🙅Танай хүү/охин чинь ширээний ард анхааралаа төвлөрүүлээд сууж чадахгүй байна уу?
👀Танай хүүхэд хичнээн өндөр төлбөртэй сургуултд сурдаг ч сурлагын амжилт ахихгүй байна уу
Танай хүүхэд сургууль хичээлээс зугтаад сургуултдаа явах дургүй байна уу ? ….. гээд асуудалууд тулгарч байгаа бол та наашаа анхаарлаа хандуулна уу.
💥Магадгүй таны хүүхэд суралцахуйн бэрхшээлтэй юм биш биз. Насанд хүрэгч та өөрийгөө суралцахуйн бэрхшээлтэй байж магад эргэлзэж байна уу.
🚩Суралцахуйн бэрхшээл бол сэтгэцийн эмгэг биш. Танин мэдэхүйн аль нэгэн үйл явц нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад хөгжлийн хувьд арай сул аль эсвэл хэт хурдан, угаасаа тархины үйл ажиллагааны функц нь унших бичих арга зам нь дундаж хүнээс өөр байж болно.
👤Алдарт жүжигчин Том Курз төрөлхийн уншихуйн бэрхшээлтэй, уншихдаа муу учраас хэн нэгэнээр зохиолоо уншуулан шууд тогтоодог гэдгийг та мэдэх үү. 👤Олимпоос хамгийн олон 28 медальтай авсан дэлхийн рeкордын эзэн түүнээс 23 нь алтан медаль авсан Макайл Филифс анхааралын сарнилтын бэрхшээлтэй. 👤Поп дуучин Жастин Тимбэрлэк анхаарлын сарнилттай… нэрлэвэл олон алдарт хүмүүс байгаа.
Бизнест амжилттай томоохон нэртэй бизнесийн акулууд, орчин үеийн амжилттай дэвшиж байгаа ентерпернерүүдийн ихэнхи нь суралцахуйн бэрхшээлтэй байдаг.
Та сургуульд амжилтгүй сурч байгаад насанд хүрсэн хойно амжилттай явж байгаа нэгнийгээ харсан биздээ тэдний зарим нь суралцахуйн бэрхшээлтэй байсан байж магад.
Харамсалтай нь “байгаалаас тэдэнд өгсөн тэр онцгой нэг өгөгдөл”-өө олж чадсан нэг нь амжилттай явдаг ч, тэрхүү өгөгдөлөө олж чадаагүй нэг нь хичээл сурлага, ажил амвдралдаа амжилт гаргаж чадахгүй байхын зэрэгцээ буруу замаар явах, гэмт хэрэгт орооцолдох талтай байдаг.

⚠Бид суралцахуйн бэрхшээлийн талаар ярих цаг нэгэнт болсон. Хүн амын 50% нь тодорхой хэмжээний суралцахуйн бэрхшээлтэй байдаг ба хөнгөн, дунд, хүнд гэсэн хэлбэртэй. Нэг ангид сурч байгаа 20 хүүхдийн хамгийн багадаа 3 нь суралцахуйн бэрхшээлтэй байдаг гэсэн тоо баримт байдаг.

Бид сэтгэлзүйн оношлогоо зөвлөгөөнд тулгуурлан + унших, бичих, тоо математик зэрэг суралцахуйн бэрхшээлийн хэлбэррээр мэргэшсэн заах аргазүй сайтай туршлагатай багш +EQ коучингийн багш/тус хүрээлэнгийн EQ коучингийн сургалтаар мэргэшсэн багш/ + эцэг эх= 4талын хамтын оролцоотой тухайн хүүхдийн суралцахуйн бэршээлийн хэлбэрт тулгуурласан хөтөлбөр бүхий сургалт явуулна. Сургалт нь
✔суралцахуйн бэрхшээлийн хэлбэрийг оношлон, сэтгэлзүйчийн зөвлөгөө
✔суралцахуйн бэрхшээлийн хэлбэрийн түвшинг ахиулах аргазүйгээр мэргэшсэн багшаар,
✔суралцахуйн бэрхшээлийн хэлбэрээс хамааран хүүхэдтэй ажиллах арга брилын талаар эцэг эхэд зориулсөн зөвөлгөөтэй .
Мөн бидний 8 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэн⛤ “Монголын Чадварын Хэмжүүр”⛤ багц тест нь сэтгэлзүйн тестийн ⛤Найдварт-Баталгаат-Тохирц чанар хангагдсаныг психометрикс анализийн үр дүнгээр баталсан ба 4-17 насныханы суралцахуйн бэрхшээлийг оношлоход өндөр үр дүнтэй байдаг билээ.
📞Та цаг аван хүүхдээ оношлуулах боломжтой.
👪Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, та бүхэн суралцахруйн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын чанраыг өөрчлөхөд хамтран ажиллахад урьж байна.

Бэрхшээлийн хэлбэрүүдээс хамааран насны бүлгээр анги үүсэх ба 1 бүлэг дэх хүүхдийн тооны дээд хязгаар 8 байна. Сургалт нь хүүхдийн бэрхшээлийн түвшингээс шалтгаалан 2 ба түүнээс дээш сар байна.

Хичээллэх өдөр Даваа, Лхавга, Баасан хичээлэлх цаг нь тухайн хүүхдийн албан боловсролын цагтай уялдан тогтооно. 7 хоног дахь хичээлийн нийт цаг 6.

Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгээс хүүхдийн сурч боловсрох үйл явцад тулгамдаж буй “Суралцахуйн бэрхшээл”-ийг оношлох, үнэлгээ хийх, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах, хөгжүүлэх онол арга зүйн практик мэдлэг, арга зүйг олгоход оршино.
СУРГАЛТЫН АГУУЛГА:
-Суралцахуйн бэрхшээл гэж юу вэ?
-Суралцахуйн бэрхшээлийн талаарх онол, шинжлэх ухааны ойлголтууд
-Суралцахуйн бэрхшээлийг хэрхэн оношлох, үнэлгээ хийх арга замууд, практик туршлагууд,
-Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сургалтын систем орчин нөхцлийг бүрдүүлэх нь,
-Авьяас ур чадварыг нь тодорхойлох, хөгжүүлэх арга зүй,
-Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зөвлөгөө,
чиглүүлэг өгөх, хамтран ажиллах арга зүй,
-Сургуульд түшиглэсэн суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийг дэмжин ажиллах арга замууд зэрэг сэдвээр нийт 2 өдөр 10 цагийн сургалтаар СЕРТИФИКАТ ОЛГОГДОНО.
💝 Сургалтанд хамрагдсан хүн бүрт суралцахуйн бэрхшээлтэй хүүхдэд анхан шатны үнэлгээ, оношилгоо хийх аргууд, хөгжлийн хөтөлбөр бүхий гарын авлага очих болно.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. ЕБС-ын багш, боловсрол судлал, сэтгэл судлал болон түүнтэй холбоотой мэргэжлийн чиглэлээр суралцаж, судалж байсан дээд боловсролтой байх.
2. Сэтгэлзүйч, Нийгмийн ажилтан, Багш, Сэтгэцийн эмч, Хүүхэдтэй ажилладаг мэргэжилтэнүүд
3. Шинэ төгсөгч, төгсөх курсын оюутан байж болно.
Сургалтын төлбөр: 500000 төгрөг /НӨАТ ороогүй дүн болно. Үнийн дүнд хичээлийн гарын авлага, практик дадлага ажлын хэрэглэгдэхүүн, өдрийн цай, хөнгөн зууш багтсан болно.
Жич: Нэг байгууллагаас 5-с дээш мэргэжилтэн хамрагдах тохиолдолд 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
📆 ХЭЗЭЭ: 2019 оны 11 сарын 15 10-18 цагт
📍 ХААНА: СБД, Засгийн газрын ордноос 100м зайд байрлах АYUD TOWER OFFICE CENTER
📍СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 500000₮ /10 сарын 02-ны дотор төлбөрөө төлбөл 460000 төгрөг болж хямдарна./
🎫БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/J4jnBiYjFYX15V6B6
☎️:ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 7000-7188, 80447188, 80707188

Манай баг бүрэлдэхүүн

ЗӨВЛӨХ СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.ЖАВЗАН

Төслийн удирдагч багийн ахлагч. Тухайн төслийн сэтгэц оношилгоо, тестийн стандартчлал, багш нарыг бэлтгэнэ. Суралцахуйн бэрхшээлийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн багийн ахлагч.

Холбоо барих: javzan.b@setgelsudlal.mn

АХЛАХ
СЭТГЭЛ ЗҮЙЧ МЯГМАРЖАРГАЛ

ADHD –тэй хүүхдүүдийн оношлох оношилгооны арга зүйг боловсруулах, ADHD –тэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах арга зүйн зөвлөгөө өгөх сэтгэл зүйч, сургагч багш.

Холбоо барих: myagmarjargal@setgelsudlal.mn

ПСИХОМЕТРИКЧ Д.БАТТУЛГА

Монгол хэл, уран зохиолоор хүүхдийн dyslexia, dysgraphia -тай хүүхдүүдэд сургалт заах багш.

Холбоо барих: battulga@setgelsudlal.mn

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМСҮРЭН

Урлагийн сэтгэл зүйч, Сэтгэл зүйн Арт терапийн оношилгоо хийнэ. Зурагаар хүүхэд, насанд хүрэгчийг оношлох, тайлагнал бичих

Холбоо барих: badamsuren@setgelsudlal.mn

МЭРГЭЖИЛТЭН Ч.НАРМАНДАХ

Суралцахуйн бэрхшээлийн үндэсний хөтөлбөр хариуцсан сургалтын хөтөлбөрийн эрхлэгч.

Холбоо барих: narmandakh@setgelsudlal.mn

МЭРГЭЖИЛТЭН Д.ЭРДЭНЭСҮРЭН

Dyscalculia буюу тооны чадваргүй хүүхдэд багшлах, заах арга зүйгээр мэргэшсэн мэргэжилтэн.

Холбоо барих: erdenesuren@setgelsudlal.mn

 

Бидэнтэй холбогдох

Сүхбаатар дүүрэг,
UBH center-907 тоот.

(976) 70007188

info@setgelsudlal.mn