СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛ

IQ ба суралцахуйн бэрхшээлийн оношилгоо

  Та хүү охиныхоо IQ онцлог, аль төрлийн оюуны чадвар давамгайлсан, цаашид мэргэжлийн чиглэл, хамгийн сайн гүйцэтгэж чадах чадваруудыг оношлуулахыг хүсвэл бидэнд хандана уу. IQ оношлогоогоор хүүхдийн суралцахуйн бэрхшээл хамт оношилдогийг та мэдэх үү. Таны хүү охины тань оюуны чадварын сул талыг та эрт мэдэж авснаар хүү охиныхоо оюуны хөгжлийг цаашид анхаарах зүйлийг давуу талын хамт хэлж өгдөг гэдгээрээ IQ оношлогоо онцлогтой юм. Бидний тест нь Психометрик анализаар баталгаажсан найдвартай баталгаат чанар хангагдсан Монгол хүүхдийн нас сэтгэлзүйн онцлогт тохирон тохирц чанар хангагдсан оюуны хөгжлийг тодорхойлох багаж хэрэгсэл билээ.

Утас: 70007188, 80447188

“Бид суралцахуйн бэрхшээлийн төрлүүдийг ялгаж таньж чадсанаар тухайн хүүхдэд ямар бэрхшээл үүсдэг төдийгүй, тэдэнд хэрхэн туслах арга замаа тодорхойлох боломжтой юм.”

Суралцахуйн бэрхшээл нь сэтгэц, мэдрэл дээр тулгуурласан танин мэдэхүйн зарим үйл явцын асуудалтай байхыг хэлдэг. Энэхүү танин мэдэхүйн асуудал нь мэдлэг эзэмших суурь чадварууд болох унших, бичих, тоо бодох, төрөлхийн зарим нэг танин мэдэхүйн сэтгэцийн үйл явц асуудалтай хүүхэд, насанд хүрэгчдэд илэрдэг. Мөн суралцахуйн бэрхшээл нь зохион байгуулах ур чадвар (organizational skill), цаг төлөвлөлт (time management), хийсвэр ойлголтыг учир шалтгаанжуулах (логик сэтгэлгээ), анхаарал төвлөрүүлэлт(ADHD), богино болон урт хугацааны ой тогтоолтын асуудал гэх мэт олон хэлбэрүүдтэй байж болдог.
Суралцахуйн бэрхшээл нь хувь хүний академик мэдлэг эзэмших, суралцагчийн сурлагын амжилтанд нөлөөлөөд зогсохгүй, тэдгээр хүмүүсийн ажлын байран дах ажлын үүрэг, гэр бүлийн харилцаа холбоо, найз нөхдийн үерхэл нөхөрлөлд нөлөөлдөг байна.
Хүүхдийн суралцахуйн бэрхшээл нь сургуульд суралцах үеэс нь эхэлж илэрдэг бөгөөд зарим хүний хувьд дараагийн шатны боловсрол эзэмших үйл ажиллагаанд элсэн суралцахад (Бүрэн бус дундаас Бүрэн дунд, Бүрэн дундаас дээд ), аль эсвэл ажлын байранд гаран ажиллахад илрэх магадлалтай. Зарим хүн нь насан туршдаа өөрсдийгөө суралцахуйн бэрхшээлтэй байснаа мэдэхгүй явах талтай бөгөөд академик чадвартаа амжилт гаргахгүй байгаа, ажил дээрээ найз нөхдийн харилцаан дээрээ асуудалтай байгаа явдал нь суралцахуйн бэрхшээлтэй холбоотойг мэдэхгүй явсаар байдаг. Зарим тохиолдолд суралцахуйн бэрхшээлийг хөгжлийн бэрхшээл, оюун ухааны хомсдолтой Өрх гэрийн эдийн засгийн чадавхгүй байдлаас үүссэн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөн зан төлөв, сэтгэцийн эмгэгтэй асуудлуудтай холих хутгах, андуурах талууд байдаг. Ерөнхийдөө суралцахуйн бэрхшээлтэй иргэд маань дундаж болон дунджаас дээш оюун ухааны түвшинтэй байдаг. Суралцахуйн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг “нуугдмал бэрхшээл”-тэй хүмүүс гэж томъёолдог. Тухайн хүнийг харахад хэвийн зан төлөв, оюун ухааны хувьд асуудалгүй юм шиг харагддаг ч зарим нэг нь чадвараараа үе тэнгийнхнээсээ түвшин доогуур байдаг. Жишээ нь: Үе тэнгийнхнээсээ унших түвшин доогуур байх гэх мэт.
Суралцахуйн бэрхшээл хэзээ ч эмчлэгдэхгүй насан туршид нь бэрхшээл болон үлддэг талтай гэсэн хэдий ч тохирсон арга барил, дэмжлэг, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, сургууль, цэцэрлэгийн байгууллага, байгууллагын удирдлага, хамтран ажиллагсдын зөв оролцоо энэхүү бэрхшээлийг амжилт болгон өөрчлөх боломжийг бүрдүүлдэг.
Америкийн нэгдсэн улсын холбооны хуулинд (Federal law) боловсролын бэрхшээлийн зүйл ангид суралцахуйн бэрхшээлийг тусгай суралцахуйн бэрхшээл гэж томъёолон 13 хэв шинжийг тодорхойлсон байдаг. Хүн амын 50 орчим хувь суралцахуйн бэрхшээлтэ байдаг бөгөөд хүнд, дунд зэрэг, хөнгөн гэсэн шинжүүдтэй. Хөнгөн шинжтэй иргэд өөрсдийгөө суралцахуйн бэрхшээлтэйг оношлуулж мэдэхгүй, ойлгож мэдэхгүй явсаар байдаг. Сургуулийн нэг ангийн 20 хүүхдийн 3 нь тодорхой хэмжээгээр суралцахуйн бэрхшээлтэй байдаг.

1. Сонсголоор орж ирсэн мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:


Auditory Processing Disorder (APD)

  Энэ нь бидний сонсголын эрхтнээр дамжин орж ирж байгаа мэдээллийг боловсруулах тархины үйл ажиллагаанд алдаа гарч байгаа асуудал юм. Жишээ нь энэ төрлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчид нь тодорхой хоёр үгийн авианы багахан хэмжээний ялгааг таньж ялгаж чаддаггүй, зарим тохиолдолд тухайн хүний сонсож байгаа авиа хаанаас үүсч байгааг ялгах чадваргүй байдаг байна.

2. Хэл яриатай холбоотой, мөн унших процесст үүсдэг бэрхшээл:


Dyslexia

  Хүмүүсийн мэддэг хамгийн түгээмэл, нилээн сайн судлагдсан суралцахуйн бэрхшээлийн нэг хэлбэр нь хэл ярианы суралцахуйн бэрхшээл юм. Ерөнхийдөө маш хүнд хэлбэрийн болон харьцангуй хөнгөн гэх мэт янз бүрийн Dyslexia-ийн түвшинд байж болно. Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс нь аливаа юмыг кодчилох чадвар, унших болон уншсан зүйлээ ойлгох чадвар, түүнийг сэргээн санах, бичих, үсэглэх зэрэгт бэрхшээл үүсдэг төдийгүй зарим тохиолдолд тухайн хүнд ярихад хүртэл бэрхшээл үүсдэг байна

3. Хэл яриагаар орж ирсэн мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:


Language processing disorder

  Энэ нь сонсголоор орж ирж байгаа мэдээллийг боловсруулах бэрхшээлийн тодорхой нэг төрөл буюу тухайн бэрхшээлээс гол ялгаатай тал нь бүх дуу авиаг боловсруулах биш харин зөвхөн хэл ярианы чанартай дуу авиаг боловсруулахад бэрхшээл үүсэх нөхцлийг илэрхийлж байгаа юм. Зарим нэг тохиолдолд хэл ярианы мэдээллийг боловсруулах бэрхшээлтэй хүүхдүүд, хүмүүст зөвхөн сонсохоос гадна хэл яриагаараа аливаа зүйлийг илэрхийлэхэд хүртэл бэрхшээлтэй байдаг байна.

4. Хэл ярианы бус мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:


Non verbal learning disability

  Энэхүү бэрхшээл нь хэл яриатай холбоотой чадвар нь хөдөлгөөний, харааны, орон зайн баримжааны мөн нийгмийн чадваруудаас эрс ялгаатай байх нөхцлийг хэлнэ. Өрөөр хэлбэл хэл ярианы хөгжил сайн хэрнээ хөдөлгөөн орон зайн баримжаа, нийгмийн чадвар нь сул хөгжиж байгаа бол хэл ярианы бус сурахуйн бэрхшээлтэй байх боломжтой. Жишээ нь энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс хүний нүүрний бичил хувиралууд, биеийн хэлийг ойлгох чадвар муу байх боломжтой. Мөн өөрийнх нь биеийн хөдөлгөөн буюу координац муу байх боломжтой байдаг байна.

5. Хараа болон хөдөлгөөний бэрхшээл: 


Visual Perceptual/Visual Motor Deficit

  Энэ нь хүмүүсийн хараагаар орж ирж байгаа мэдээллийг боловсруулахад үүсч байгаа бэрхшээлийг хэлнэ. Мөн зурах, юм хуулж бичих гэх мэтчилэн энэ чадварт нөлөөлдөг. Энэхүү бэрхшээл нь мөн Disgraphia буюу бичих чадварын бэрхшээл, хэл ярианы бус суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдэд давхар илрэх боломжтой. Жишээ нь хүүхдүүдэд ялангуяа тухайн дүрсний ялгааг анзаарах, бичигдсэн мэдээллийн үсэгний ялгааг гаргахгүй байх, юм хайчлахад асуудал үүснэ, заримдаа үзгээ зөв барих, харандаагаа зөв барих гар нүдний хоорондох координаци муу байх зэргээр илрэх боломжтой.

Сэтгэл зүйн тестийн оношилгоонд суурилсан манай зөвлөх үйлчилгээний үр дүнгээс үзэхэд Суралцахуйн бэрхшээлийн асуудал хичээл сурлагын хоцрогдол нь хүүхдийг аливаа гэмт хэрэгт холбогдох нөхцлийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл гэж бид үзэж байна. Төрөлхийн уншихуйн, бичихүйн, тоо бодохуйн, орон зайн чиг баримжааг тодорхойлохуйн, ADHD, зохион байгуулахуйн төрөлхийн асуудалтай хүүхдүүдийг үл хайхран, тэднийг боловсролын салбарт сурах чадвар муу гэж гадуурхан түлхсээр байгаа юм. Тэд ердөө л суралцахуйн бэрхшээлээсээ болоод хичээлээс хоцорч, сургуулиас уйдаж явсаар 9-р ангиа төгсөж чадах уу? үгүй юу? гэсэн асуулттай тулгарч байна.

“ Суралцахуйн бэрхшээлийн тухай ойлголт, юуг суралцахуйн бэрхшээл гэж үздэг вэ?”

Юуны өмнө бид суралцахуйн бэрхшээлийг хичээл сурлагын хоцрогдол болон суралцахуйн бусад асуудлуудаас ялгаж үзэх хэрэгтэй. Суралцахуйн бусад асуудлуудад харааны, сонсголын, тулгуур эрхтний, оюун ухааны хомсдол, сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн бусад нөхцлүүдээс үүссэн хоцрогдол, хүрээлэн буй орчин, нийгэм соёл, эдийн засгийн дулимаг байдлуудаас үүссэн эдгээр нөхцлүүдийг суралцахуйн бэрхшээл гэж үздэггүй. Үндсэндээ дунджаар суралцахуйн бэрхшээлтэй хүмүүс нь оюун ухааны дундаж болон дунджаас дээш түвшинтэй байдаг. Суралцахуйн бэрхшээлийг танихад хамгийн чухал шинж тэмдгүүдийн нэг нь тухайн хүүхдийн болон насанд хүрэгчийн ерөнхий чадавхи, одоогийн хичээл, ажил мэргэжлийн /бичих, унших, ярих чадварын/ гүйцэтгэлүүд нь ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний чадавхи болон гүйцэтгэл хоёрын үр дүн нь ихээхэн зөрүүтэй байгаа тохиолдолд суралцахуйн бэрхшээлтэй байх магадлалтай байдаг. Жишээ нь анхаарлын хомсдол нь суралцахуйн бэрхшээл биш хэдий ч суралцахуйн бэрхшээлтэй хослон илрэх тохиолдол өндөр байдаг. Мөн хувь хүний чадавхи гүйцэтгэл хоёрын ялгаа нь бусад бэрхшээлтэй холбоотой байж болно гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө суралцахуйн бэрхшээлтэй ихэнх хүмүүс гадаад байдал, зан төлвийн хувьд хэвийн зарим тохиолдолд илүү ухаалаг харагдаж болно. Тиймээс суралцахуйн бэрхшээлийг гаднаас нь хараад дүгнэж хэлэх боломжгүй юм. Суралцахуйн бэрхшээлтэй хүмүүст хамгийн гол нь суралцахуйн бэрхшээлээс үүсч байгаа асуудлууд дээрээ тусламж авах, зарим нэгэн чадваруудыг хөгжүүлэх, суралцахуйн бэрхшээлтэй бусад хүмүүсийн дэмжлэгийг авах гэх мэт замаар сурах ажиллах, амьдрах үйл ажиллагаагаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.
Эх сурвалж: WWW. Learning disability association of America буюу www.LDAA.org