МССХҮХүрээлэн нь сэтгэл зүйн тестийн стандартчилал, судалгааны ажил хийхээс гадна сэтгэл зүйн тестийг практикт хэрэглэн, оношилгоон дээр тулгуурласан сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, сэтгэц засал хийж дэлхийн стандартад тавигддаг үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай.

а. Сэтгэлзүйн Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангагдсан сэтгэлзүйн психометрик тестүүд

б. Стандарчлагдсан психометрик тестээр хүн амын насны бүлэгт зориулсан оношилгоо

в. Психометрик тестийн оношилгоон дээр тулгуурласан сэтгэлзүйн зөвлөгөө

г. Психометрик тестийн оношилгоо болон мэргэжлийн сэтгэлзүйчийн дүгнэлт дээр тулгуурласан тодорхойлолт, зөвлөмж /бичгээр/ бүхний тайлагнал

д. Психометрикс тестийн оношилгооны үр дүнд тулгуурласан дүгнэлт бүхий цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэтгэц засал, коучинг гэх мэт.

Орчин үеийн сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээний практик улам боловсронгуй болсоор байна. Сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна гээд үйлчлүүлэгчээ өөрийг нь яриулах уламжлалт арга хэдийнээ ард хоцрогджээ. Орчин үеийн сэтгэлзүйн зөвлөгөө нь  Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангасан сэтгэлзүйн психометрик тестийн оношилгоон дээр тулгуурлан бүх насныханд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, цаашлаад сэтгэц засал хийх, сэтгэцийн дараагийн шатны байгууллага, сэтгэцийн эмчийн үйлчилгээ авах, хувь хүний хөгжлийн зөвлөгөө куочинг шаардлагатай эсэхийг тодорхойлдог цогц мэргэжлийн үйлчилгээг шаарддаг болжээ.

  Хүн амын бүх насны бүлгийн хүмүүсийн сэтгэлзүйн онцлог, хувийн онцлог байдлын сул ба давуу тал, суралцахуйн бэрхшээл, бие хүний эмгэгийн талаар тодорхойлолт бичин, зөвлөгөө өгч, зөвлөмжийг бичгэн хэлбэрээр гаргаж өгдөг Монгол Улсад анхны мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Бид оношилгооны үр дүнд дараах 5 зүйлийг тодорхойлдог:

Сэтгэлзүйн зөвлөгөө:

Зөвлөгөөг хэдэн удаа үргэлжлүүлэх, тогтмол хугацаанд авах шаардлагатай эсэх

Сэтгэц засал:

Сэтгэц засал хийлгэх, ямар төрлийн сэтгэц засал (CBT, Dialect гэх мэт) хийлгэх шаардлагатай эсэх, /Бид депресс, стрессийн түвшинг тогтоож, Бие хүний эмгэгийг урьдчилан тодорхойлж сэтгэц засал явуулдаг/

Хувь хүний хөгжлийн коучинг:

Бие хүний зан төлвийн асуудалтай хүүхэд, насанд хүрэгчдэд хувь хүний хөгжлийн коучингийн үйлчилгээ авах шаардлагатай эсэх

Нөлөөлөгчдийг зөвлөгөөнд хамруулах:

Тухайн хүний сэтгэц, зан төлөв, бие хүний онцлогт нөлөө үзүүлж байгаа хөндлөнгийн хүмүүс болох эцэг эх, асран хамгаалагч, хань нөхөр, бусад хүмүүсийг зөвлөгөөнд хамруулах шаардлагатай эсэхийг тодруулах

Дараагийн шатны байгууллагад шилжүүлж хамтран ажиллах:

Нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчтэй хамтарч эмийн эмчилгээ, сэтгэц заслыг хослуулан эмчлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмчийн оношилгоо, эмчилгээнд явуулах шаардлагатай эсэх зэргийг тодруулж байна.