Танд сэтгэлзүйч хэрэгтэй болсныг хэрхэн мэдэх вэ?

Саад бэрхшээлгүй амьдрал гэж байхгүй боловч заримдаа бидэнд түүнийг даван туулах боломжгүй мэт санагдах үе бий.
Хамгийн ихээр хайрлаж байсан нэгэн нас барах, бүхий л зүйл бүтэмжгүй мэт санагдах, ажил, амьдралдаа сэтгэл хангалуун бус байх, гэр бүл, найз нөхөдтэйгөө зөрчилдөх зэрэг амьдралын олон асуудлууд биднийг сорьж, сэтгэлзүйн хувьд ядрааж байдаг. 😥
Гэвч асуудал болгонд шийдэл байдаг гэдгийг, хэн нэгнээс тусламж хүсэх нь чухал гэдгийг хэзээ ч бүү мартаарай💡
Сэтгэлзүйчид хандах нийтлэг шалтгаанууд:
1. 💏❤️Хагацал- бол бидний зайлсхийх аргагүй нөхцөл байдал юм. мэдээж түүнийг даван туулах нь тийм амар зүйл биш ч хүн болгон хайртай нэгнээ алддаг гэдгийг ойлгох нь чухал юм. Харин бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй зугтаах нь таныг сэтгэлзүйн хувьд гэмтээх аюултай. Энэ үед сэтгэлзүйчид танд даван туулахад тань туслах болно.
2. ☔️☔️ Стресс түгшүүр- нь шийдвэрлэгдэхгүй даамжирвал нийгмээс тусгаарлагдах, сэтгэл гутралд өртөх, хувь хүний олон асуудлууд үүсгэдэг. Иймд мэргэжлийн хүнд хандан стресс, түгшүүрийг үүсгэж буй суурь шалтгааныг олж тогтоон, даван туулах тохиромжтой аргуудыг олж мэдээрэй.

3. 💚🎯⛈Гэр бүл болон харилцааны зөрчлүүд-Хувийн болон гэр бүлийн, ажилтай холбоотой олон зөрчлүүд явагдаж байдаг. Эдгээрийг эерэг аргаар зохицуулж чадахгүй байх нь нөгөө л бидний өдөр тутмын амьдрал илүү том асуудлуудыг бий болгосоор байдаг гэдгийг мартаж болохгүй.
4. Буруу дадал зуршлууд донтолт-Зарим нэгэн буруу дадал зуршил нь /тамхи татах, архи уух, мансууруулах бодис/ өөрт тохиолдсон асуудлаас зайлсхийх гэсэн, тайвшрах гэсэн оролдлогууд байдаг. Гэвч энэ нь таныг ямар нэгэн бодисоос хамааралтай, цаашлаад харилцааны, эрүүл мэндийн олон асуудлын үндэс болдог тул мэргэжлийн хүнтэй ярилцан зөвлөгөө тусламж авах нь эрүүл мэнд сэтгэлзүйн хувьд эрүүл байдлаа хадгалж үлдэх чухал алхам болох юм шүү. ⚖️
5. 🎓⏳Бүтээмжээ сайжруулах-Хөнгөн атлетикийн тамирчид биеийн хүчний дасгалуудыг хийдэг шигээ оюун санааны дасгал сургуулилалтыг үргэлж хийж байдаг. Үүнтэй адил амжилтанд хүрсэн хүмүүс амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулахын тулд байнгын оюун санаа, сэтгэлзүйн хувьд ахиж дэвшиж, өөрийгөө хөгжүүлж байдгийг санах хэрэгтэй. Харин сэтгэл судлаачид таныг илүү бүтээмжтэй, амжилттай байх тэр арга замуудыг тодорхойлоход тань тусалж чадна.
6. ⛈📍Сэтгэцийн эмгэгүүд-Заримдаа амьдралд тулгарч буй томоохон асуудал нь хэд хэдэн шинж тэмдгийг өөртөө агуулж байдаг. Мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламжыг эрт аваагүй, асуудлыг даамжруулах нь сэтгэцийн эмгэгт хүргэх боломжтой.
Иймд хэрэв танд өөрөө ч учрыг нь олж шийдвэрлэж чадахгүй хэцүү байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандан шийдлийг эрж хайж олоорой.
Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн
Утас: 7000-7188, 80447188, 80707188

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *