Онцлох ажил 2019

2019 Онцлох Ажил №1

🌿Хүрээлэнгийн дэргэд “Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо” байгуулав. “Монголын Оюун Ухааны Итгэлцүүр” буюу IQ чадварын “стандартчилагдсан” тестэн дээр тулгуурлан Суралцахуйн бэрхшээлийг оношлож зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллав.

2019 Онцлох Ажил №2

🌿Удирдлагын арга барилыг тодорхойлох олон талт хүчин зүйлийн судалгааны арга хэрэгслийг нутагшуулж “Байгууллагын үнэнч байдал”-ын тестийг стандартчилав.✍️ Тус ажлын хүрээнд зарим байгууллагуудтай хамтарч ажиллалаа.

2019 Онцлох Ажил №3

🌿“SPSS ба Судалгааны үр дүнгийн анализ” сургалтыг гурван удаа зохион байгуулав.

2019 Онцлох Ажил №4

Хүний нөөцөд Сэтгэл зүйн тестийн ач холбогдлыг танилцуулах “HIRING SUCCESS – You are who you hire” эвент зохион байгуулав. 👩‍💼 Үүнд 110 байгууллага оролцох хүсэлт ирүүлснээс 👥50 гаруй байгууллагын гүйцэтгэх удирдлага, топ менежерүүд уригдан оролцлоо.

2019 Онцлох Ажил №5

🌿 Монголын Хүүхдийн Ордонтой хамтран “СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛ” сургалт-хэлэлцүүлэг зохион байгуулав.👩‍💼 Энэхүү арга хэмжээгээр Суралцахуйн бэрхшээлийн тухай ойлголтыг олон нийтэд түгээн таниулахыг зорив.

Сэтгэл зүйн тестийн оношилгоонд суурилсан манай зөвлөх үйлчилгээний үр дүнгээс үзэхэд Суралцахуйн бэрхшээлийн асуудал хичээл сурлагын хоцрогдол нь хүүхдийг аливаа гэмт хэрэгт холбогдох нөхцлийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл гэж бид үзэж байна. Төрөлхийн уншихуйн, бичихүйн, тоо бодохуйн, орон зайн чиг баримжааг тодорхойлохуйн, ADHD, зохион байгуулахуйн төрөлхийн асуудалтай хүүхдүүдийг үл хайхран, тэднийг боловсролын салбарт сурах чадвар муу гэж гадуурхан түлхсээр байгаа юм. Тэд ердөө л суралцахуйн бэрхшээлээсээ болоод хичээлээс хоцорч, сургуулиас уйдаж явсаар 9-р ангиа төгсөж чадах уу? үгүй юу? гэсэн асуулттай тулгарч байна.

2019 Онцлох Ажил №6

🌿 Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо хамтран зохион байгуулсан “Эрх зүйн хөтөч” Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөн, туслах өмгөөллийн мэргэжилтэн бэлтгэх төсөлд хувь хүний хөгжил-сэтгэл зүйн чиглэлээр сургалт явуулав.

2019 Онцлох Ажил №7

🌿 Дэлхийн 40 орны хэл дээр орчуулагдан хэрэглэгдэж байгаа АНУ-ын сэтгэл судлаач Даниел Гоулманы насанд хүрэгчийн Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны тест болон дэлхийн 13 орны хэл дээр орчуулагдсан Английн сэтгэл судлаач Остервелд нарын хүүхдийн EQ тестийг нутагшуулж “МОНГОЛЫН СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ОЮУН УХААН” MEIQ тест стандартчилав.


2019 Онцлох Ажил №8

🌿 Монголд анх удаа насанд хүрэгчийн болон хүүхдийн EQ-ийн стандартчилагдсан “МОНГОЛЫН СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ОЮУН УХААН” тестээр оношлогоо хийх эрх олгож эхлэв.

2019 онд нийт 14 удаа сургалт зохион байгуулж нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч багш, хувийн болон төрийн, төрийн бус байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэнгүүд зэрэг нийт 33 мэргэжилтэнд эрхийн сертификат олгов.

2019 Онцлох Ажил №9

🌿 Монголын Сурагчдын Холбоо-той хамтран “Суралцахуйн бэрхшээл болон Үеийн ялгаа” сэдвээр хагас өдрийн сургалт явуулав. СХД-ын 107-р сургуулийн бүх багш нар оролцов. 2019.01.24

2019 Онцлох Ажил №10

🌿 Хүрээлэнгийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор 2013 онд нутагшуулан стандартчилсан “Монголын Оюун Ухааны Итгэлцүүр (MIQ)” тестээр хүүхдийн IQ-г тогтоож, сэтгэл зүйн оношлогоо-зөвлөгөө өгөх “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав.

2019 Онцлох Ажил №11

🌿 СХД, БГД-ийн дугаар сургуулиудтай хамтран сурлагын хоцрогдолтой хүүхдүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй оношилж судлав. 2019.01.10

🌏Үр дүнд: Сурлагын хоцрогдолтой хүүхдүүдийн 85% нь суралцахуйн бэрхшээлтэй байгааг тодорхойлов.

2019 Онцлох Ажил №12

🌿 GOOD NEIGHBORS Mongolia Олон улсын байгууллагын зорилтот бүлгүүдэд явуулж буй Сургалтын үйл ажиллагаанд мониторинг шинжилгээ хийв.

2019 Онцлох Ажил №13

🌿 Хүүхэд Хамгааллын Үндэсний Сүлжээтэй хамтран Улаанбаатар, Налайх дүүрэг, Дархан хотын Гэмт хэрэгт холбогдсон, холбогдох эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд сэтгэл зүйн MEIQ, оюун ухааны MIQ тестийн оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллав.
Судалгааны Үр дүн: Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 30% нь Суралцахуйн бэрхшээлтэй байна.😞

2019 Онцлох Ажил №14

🌿 БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулж, байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд “Байгууллагын зан төлвийн оношлогоо, сургалт, зөвлөх үйлчилгээ” үзүүлэв.

2019 Онцлох Ажил №15

🌿 БЗД-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон БЗД дэх Цагдаагийн 3-р хэлтэстэй хамтран Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд сэтгэл зүйн тестийн оношлогоо хийж, хүүхдүүдэд дөрвөн хугацаанд сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэв. Үр дүн: Disruptive Behavior Disorders (DBD) хэмээх сэтгэл зүйн эмгэгийг үндэсний хэмжээнд анх удаа илрүүлэв.

2019 Онцлох Ажил №16

🌿Стресс депрессийн түвшин тогтоох тестийг хэрэглээнд нэвтрүүллээ. Үр дүн: Fanic Attack, Stress Depression зэрэг сэтгэл зүйн асуудалд орсон хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж, стресс депресийн тестээр оношлон шаардлагатай үед сэтгэл засал хийж, онцгой тохиолдолд дараагийн шатны мэргэжлийн байгууллага руу шилжүүлж ажиллалаа.

2019 Онцлох Ажил №17

🌿Бэлгийн хүчирхийлэлд өртөж гэмт хэргийн хохирогч болсон өсвөр насны охид бүсгүйчүүдэд сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөө үзүүлэхийн зэрэгцээ сэтгэл засал хийв. Үр дүн: Анх удаа сэтгэл зүйн тестийн оношилгоонд суурилсан манай дүгнэлтээр Хохирогч охид эмэгтэйчүүдийг шүүх хуралд биеэр оролцуулахгүйгээр хэргийг нь шийдүүллээ.

2019 Онцлох Ажил №18

🌏 Амиа хорлохыг завдсан өсвөр насныханд сэтгэл засал хийж, бодитой үр дүнд хүрч чадлаа. Энэ бол манай сэтгэлзүйн тестийн оношилгоонд суурилсан Сэтгэл заслын ажлын үр дүн юм. 💐🌷🌺🌼