Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил Зүйн Үндэсний Хүрээлэн нь сэтгэлзүйн тестийн Психометрик ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд, судалгаа мэдээллийн баазад нь түшиглэн байгуулагдсан. Хүрээлэн нь Монгол хүний нас, сэтгэлзүйн онцлогт тохирсон сэтгэлзүйн тестүүдийг стандартчилж, психометрик анализ хийн Монгол Улсад нутагшуулж, бүх салбарын хэрэглээнд нэвтрүүлж буй мэргэжлийн байгууллага юм.
Бид 2018 оноос хойш Суралцахуйн Бэрхшээлийг олон нийтэд таниулах, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлох, хүүхэд болон гэр бүл, багш нар, нийгмийн ажилтнуудад зөвлөмж, зөвлөгөө үзүүлэх ажлуудыг хийж Монгол Улсад урьд нь яригдаж байгаагүй, авч хэлэлцэгддэггүй байсан сэтгэл зүйн нарийн үзэгдлүүдийг тодорхойлж, оношилж, сэтгэц засал хийж, олон нийтийн анхааралд хүргэн ажиллаж байна.
БИДНИЙ ЗОРИЛГО
The purpose of the NGO is to collaborate with psychologists in Mongolia to provide psychological services; make psychological education accessible to the public; protect the rights and interests of individuals and children facing psychological challenges; conduct psychological assessments and research to support individuals who have experienced emotional or psychological harm in legal proceedings and before other relevant institutions; provide psychologists with professional and methodological guidance and support; adapt and standardize psychological assessment tools needed by professionals in Mongolia; and contribute to the advancement of psychological science and professional practice in the country.Монгол үндэстний зан төлөв, сэтгэл зүйн онцлог, соёл уламжлал, амьдралын хэв маяг, зан чанарын онцлогийг нь судлах, шинжлэх,судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх, олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг сайжруулах мэдлэг мэдээллийг түгээх, монгол хүнд тохирсон сэтгэлзүйн, сэтгэцийн, оюун ухааны, мэргэжлийн тестийг боловсруулах, нутагшуулах, стандарчилах, шинэ, үүсмэл, хамтарсан, лицензтэй тестүүдийг хэрэглээнд оруулах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэрэгцээт бүлэг, хувь хүн, хүүхдэд үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.
ДАВУУ ТАЛ
Сэтгэл зүйн тестийн стандартчилал, судалгааны ажил хийхээс гадна сэтгэл зүйн тестийг практикт хэрэглэж, оношилгоонд тулгуурласан сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, сэтгэц засал хийж дэлхийн стандартад тавигддаг үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлогтой.
БИДНИЙ УРИА
Монгол хүүхэд, хувь хүн, байгууллагын хөгжлийг дэмжинэ.
МАНАЙ БАГ
Манай баг мэргэжлийн сэтгэл судлаач, психометрикч, боловсролын сэтгэл судлаач, сэтгэл судлалын профессор зөвлөх, хүүхэд хамгаалал, хөгжлийн зөвлөх, аналист, дата аналист, IT мэргэжилтнээс бүрддэг. Манай мэргэжилтэнгүүд Австрали, Япон, Солонгос, Англи, Европын холбооны улсуудад зэрэг хамгаалсан мэргэжилтнүүд ажиллаж байна.
