Суралцахуйн бэрхшээл гэж юу вэ?

Суралцахуйн бэрхшээл гэдэг нь сэтгэц, мэдрэл дээр тулгуурласан танин мэдэхүйн зарим үйл явц асуудалтай байхыг хэлдэг. Энэхүү танин мэдэхүйн асуудал нь мэдлэг эзэмших суурь чадварууд болох унших, бичих, тоо бодох, зарим нэг танин мэдэхүйн сэтгэцийн үйл явц төрөлхийн асуудалтай хүүхэд, насанд хүрэгчдэд илэрдэг. Суралцахуйн бэрхшээл нь зохион байгуулах ур чадвар (organizational skill), цаг төлөвлөлт (time management), хийсвэр ойлголтыг учир шалтгаанжуулах (логик сэтгэлгээ), анхаарал төвлөрүүлэлт(ADHD), богино болон урт хугацааны ой тогтоолтын асуудал гэх мэт олон хэлбэрүүдтэй.

Суралцахуйн бэрхшээл нь хувь хүний академик мэдлэг эзэмшихэд болон сурлагын амжилтанд нөлөөлөөд зогсохгүй, хүмүүсийн ажлын гүйцэтгэл, гэр бүлийн харилцаа холбоо, найз нөхдийн үерхэл нөхөрлөлд нөлөөлдөг. Энэхүү бэрхшээл нь ихэнх тохиолдолд сургуульд суралцах үеэс эхэлж илэрдэг бол зарим хүний хувьд дараагийн шатны боловсрол эзэмших явцад (Бүрэн бус боловсролоос бүрэн дунд, бүрэн дундаас дээд шатны боловсрол эзэмшихээр элсэх үед), аль эсвэл ажлын байранд гараад хөдөлмөр эрхэлж эхлэхэд илрэх магадлалтай. 

Зарим хүмүүс насан туршдаа өөрийгөө суралцахуйн бэрхшээлтэй гэдгээ мэдэхгүй явдаг бөгөөд академик чадвартаа амжилт гаргахгүй байх, ажлын хамт олон болон найз нөхдийн харилцаан дээрээ асуудалтай тулгардаг зэрэг нь суралцахуйн бэрхшээлийн илрэл байдаг. 

Зарим тохиолдолд суралцахуйн бэрхшээлийг хөгжлийн бэрхшээл болон оюун ухааны хомсдолтой андуурах тохиолдолд байдаг бөгөөд  амьжиргааны түвшин доогуур, эдийн засгийн чадавх сул байдлын нөлөөгөөр илэрч байгаа хүүхдийн хүмүүжил, зан төлөвийн өөрчлөлт, хэвийн бус байдлыг сэтгэцийн эмгэгийн асуудлуудтай хольж, ялгаж чадахгүй байх тал бий. 

Ерөнхийдөө суралцахуйн бэрхшээлтэй хүмүүс дундаж болон дунджаас дээш оюун ухааны түвшинтэй байдаг. Суралцахуйн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг “нуугдмал бэрхшээл”-тэй хүмүүс гэж томъёолдог. Тухайн хүнийг харахад хэвийн зан төлөв, оюун ухааны хувьд асуудалгүй юм шиг харагддаг ч зарим нэг нь чадвараараа үе тэнгийнхнээсээ түвшин доогуур байдаг. Жишээ нь: Үе тэнгийнхнээсээ унших түвшин доогуур байх гэх мэт.
Суралцахуйн бэрхшээл хэзээ ч эмчлэгдэхгүй насан туршид нь бэрхшээл болон үлддэг талтай гэсэн хэдий ч тохирсон арга барил, дэмжлэг, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, сургууль, цэцэрлэгийн байгууллага, байгууллагын удирдлага, хамтран ажиллагсдын зөв оролцоо энэхүү бэрхшээлийг амжилт болгон өөрчлөх боломжийг бүрдүүлдэг.
Америкийн нэгдсэн улсын холбооны хуулинд (Federal law) боловсролын бэрхшээлийн зүйл ангид суралцахуйн бэрхшээлийг тусгай суралцахуйн бэрхшээл гэж томъёолон 13 хэв шинжийг тодорхойлсон байдаг. Хүн амын 50 орчим хувь суралцахуйн бэрхшээлтэ байдаг бөгөөд хүнд, дунд зэрэг, хөнгөн гэсэн шинжүүдтэй. Хөнгөн шинжтэй иргэд өөрсдийгөө суралцахуйн бэрхшээлтэйг оношлуулж мэдэхгүй, ойлгож мэдэхгүй явсаар байдаг. 

"Суралцахуйн бэрхшээлтэй хүмүүс гол төлөв дундаж болон дунджаас дээш оюун ухааны түвшинтэй байдаг."

Суралцахуйн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн болон хүүхдийг “нуугдмал бэрхшээл”-тэй хүмүүс гэж томъёолдог. Тухайн хүнийг харахад хэвийн зан төлөв, оюун ухааны хувьд асуудалгүй юм шиг харагддаг ч зарим нэг чадвараараа үе тэнгийнхнээсээ доогуур түвшинд байдаг. Жишээ нь: Унших, бичих, тоо бодох чадвар ангийнхнаасаа доогуур байх гэх мэт.

Суралцахуйн бэрхшээл бол голдуу насан туршийн бэрхшээл болж үлддэг талтай хэдий ч тохирсон арга барил, дэмжлэг, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, сургууль, цэцэрлэгийн байгууллага, байгууллагын удирдлага, хамт олны эерэг хандлага, оролцоо нь энэхүү бэрхшээлийг амжилт болгон өөрчлөх боломжийг бүрдүүлж өгдөг.

Америкийн нэгдсэн улсын холбооны хуулинд (Federal law) боловсролын бэрхшээлийн зүйл ангид суралцахуйн бэрхшээлийг “тусгай суралцах бэрхшээл” гэж томъёолон 13 хэв шинжийг тодорхойлсон байдаг. Хүн амын 50 орчим хувь нь суралцахуйн бэрхшээлтэй байдаг бөгөөд хүнд, дунд, хөнгөн гэсэн зэрэгтэй байдгаараа ялгаатай. Хөнгөн зэргийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө суралцахуйн бэрхшээлтэй гэдгийг ойлгож мэдэхгүй явсаар байдаг. Монгол улсад сургуулийн нэг ангийн 20 хүүхдийн 3 нь тодорхой хэмжээгээр суралцахуйн бэрхшээлтэй байна.

Юуг суралцахуйн бэрхшээл гэж үздэг вэ?

Юуны өмнө бид суралцахуйн бэрхшээлийг хичээл сурлагын хоцрогдол болон суралцахуйн бусад асуудлуудаас ялгаж үзэх хэрэгтэй. Суралцахуйн бусад асуудлуудад амьдрах орчин, нийгэм соёлын онцлог, эдийн засгийн эмзэг байдал, амьжиргааны нөхцлөөс үүдэлтэй тулгуур эрхтний болон оюун ухааны хомсдол, харааны, сонсголын ой тогтоолтын хоцрогдол, сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэг зэргийг суралцахуйн бэрхшээлд хамруулдаггүй.

Суралцахуйн бэрхшээлтэй хүмүүс нь оюун ухааны дундаж болон дунджаас дээш түвшний хүмүүст илэрдэг.
Суралцахуйн бэрхшээлийг танихад хамгийн чухал шинж тэмдэг бол тухайн хүүхдийн болон насанд хүрэгчийн ерөнхий чадавхи, одоогийн хичээл, болон ажил мэргэжлийн /бичих, унших, ярих чадварын/ гүйцэтгэлийн ялгаатай байдал юм.

Өөрөөр хэлбэл тухайн хүний чадавхи болон гүйцэтгэлийн үр дүн хоёр нь ихээхэн зөрүүтэй байгаа тохиолдолд суралцахуйн бэрхшээлтэй байх магадлалтай. Жишээ нь анхаарлын хомсдол нь суралцахуйн бэрхшээл биш хэдий ч суралцахуйн бэрхшээлтэй хослон илрэх тохиолдол өндөр байдаг. Хувь хүний чадавхи гүйцэтгэл хоёрын ялгаа нь бусад бэрхшээлтэй холбоотой байж болно гэдгийг онцлон анхаарах хэрэгтэй.

Ерөнхийдөө суралцахуйн бэрхшээлтэй ихэнх хүмүүс гадаад байдал, зан төлөвийн хувьд хэвийн, зарим тохиолдолд илүү ухаалаг харагдаж болно. Тиймээс суралцахуйн бэрхшээлийг гаднаас нь хараад дүгнэж тодорхойлох боломжгүй юм.
Суралцахуйн бэрхшээлтэй бол хамгийн гол нь суралцахуйн бэрхшээлээс үүсч байгаа асуудлууд дээрээ тусламж авах, зарим нэгэн чадваруудаа хөгжүүлэх, суралцахуйн бэрхшээлтэй бусад хүмүүсийн дэмжлэгийг авах гэх мэт арга замаар сурах, ажиллах, амьдрах үйл явцаа сайжруулахад дэмжлэг болгох шаардлагатай.

Суралцахуйн бэрхшээлтэй эсэхийг яаж мэдэх вэ?

Манай хүрээлэн “Монголын  Оюун Ухааны Итгэлцүүр” IQ-ийн багц тестийн оношилгоогоор хүүхдийн суралцахуйн бэрхшээлийг илрүүлж байна.

Монголын Сэтгэл зүй Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн нь Сэтгэл зүйн тестийн оношилгоонд суурилсан зөвлөх үйлчилгээний үр дүнд Суралцахуйн бэрхшээлээс үүдэлтэй хичээл сурлагын хоцрогдол нь хүүхдийг аливаа гэмт хэрэгт холбогдох нөхцлийг бүрдүүлж буй гол хүчин зүйлийн нэг болж байна гэж үзэж байна. Төрөлхийн уншихуйн, бичихүйн, тоо бодохуйн, орон зайн чиг баримжааг тодорхойлохуйн, ADHD, зохион байгуулахуйн төрөлхийн асуудалтай хүүхдүүдийг үл хайхран, тэднийг боловсролын салбарт сурах чадвар муу гэж гадуурхан түлхсээр байна... Тэд ердөө л суралцахуйн бэрхшээлтэйн улмаас сурлагаар хоцорч, сургуулиас уйдаж явсаар 9-р ангиа төгсөж чадах уу? үгүй юу? гэсэн асуулттай тулгарч байна.

“Суралцахуйн бэрхшээлийн хэлбэрүүдийг мэддэг байх нь хүүхдэд ямар бэрхшээл тулгамдаж байж болох, тэдэнд хэрхэн туслах арга замаа тодорхойлох боломжийг олгоно.”

Суралцахуйн бэрхшээлийн хэлбэрүүд:

Суралцахуйн бэрхшээл нь дараах хэлбэрүүдтэй: Дислекси бэрхшээл: Унших, уншсан зүйлээ ойлгох, ойлгосноо ярихад тулгардаг. Дискалькули бэрхшээл: Тоо бодох, тоон мэдээлэлтэй харьцахад тулгардаг. Дисграфи бэрхшээл: Гараар бичих, зурах, ижил төстэй үсэгний ялгааг  гаргахгүй байх, харандаа үзэгээ зөв барихгүй байх зэргээр илэрнэ. Диспракси бэрхшээл: Гарын эв дүй болон биеийн тэнцвэрээ хадгалахад тулгардаг (Мэдрэхүйн  интеграцийн эмгэг гэдэг) Дисфази/Афази бэрхшээл: Хэл ярианы болон уншиж ойлгох чадварт тугардаг. Auditory Processing Disorder бэрхшээл: Сонсголоор орж ирсэн мэдээллийн боловсруулахад үүсдэг. ADHD: Анхаарал хомсдолын хэт идэвхжилийн эмгэг 

1. Хэл яриатай холбоотой, унших процесст үүсдэг бэрхшээл:

Dyslexia

  Хүмүүсийн мэддэг хамгийн түгээмэл, нилээн сайн судлагдсан суралцахуйн бэрхшээлийн нэг хэлбэр нь хэл ярианы суралцахуйн бэрхшээл юм. Ерөнхийдөө маш хүнд хэлбэрийн болон харьцангуй хөнгөн гэх мэт янз бүрийн Dyslexia-ийн түвшинд байж болно. Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс нь аливаа юмыг кодчилох чадвар, унших болон уншсан зүйлээ ойлгох чадвар, түүнийг сэргээн санах, бичих, үсэглэх зэрэгт бэрхшээл үүсдэг төдийгүй зарим тохиолдолд тухайн хүнд ярихад хүртэл бэрхшээл үүсдэг байна

2. Хэл яриагаар орж ирсэн мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:

Language processing disorder

  Энэ нь сонсголоор орж ирж байгаа мэдээллийг боловсруулах бэрхшээлийн тодорхой нэг төрөл буюу тухайн бэрхшээлээс гол ялгаатай тал нь бүх дуу авиаг боловсруулах биш харин зөвхөн хэл ярианы чанартай дуу авиаг боловсруулахад бэрхшээл үүсэх нөхцлийг илэрхийлж байгаа юм. Зарим нэг тохиолдолд хэл ярианы мэдээллийг боловсруулах бэрхшээлтэй хүүхдүүд, хүмүүст зөвхөн сонсохоос гадна хэл яриагаараа аливаа зүйлийг илэрхийлэхэд хүртэл бэрхшээлтэй байдаг байна.

3. Хэл ярианы бус мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:

Non verbal learning disability

  Энэхүү бэрхшээл нь хэл яриатай холбоотой чадвар нь хөдөлгөөний, харааны, орон зайн баримжааны мөн нийгмийн чадваруудаас эрс ялгаатай байх нөхцлийг хэлнэ. Өрөөр хэлбэл хэл ярианы хөгжил сайн хэрнээ хөдөлгөөн орон зайн баримжаа, нийгмийн чадвар нь сул хөгжиж байгаа бол хэл ярианы бус сурахуйн бэрхшээлтэй байх боломжтой. Жишээ нь энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс хүний нүүрний бичил хувиралууд, биеийн хэлийг ойлгох чадвар муу байх боломжтой. Мөн өөрийнх нь биеийн хөдөлгөөн буюу координац муу байх боломжтой байдаг байна.

4. Хараа болон хөдөлгөөний бэрхшээл: 

Visual Perceptual/Visual Motor Deficit

  Энэ нь хүмүүсийн хараагаар орж ирж байгаа мэдээллийг боловсруулахад үүсч байгаа бэрхшээлийг хэлнэ. Мөн зурах, юм хуулж бичих гэх мэтчилэн энэ чадварт нөлөөлдөг. Энэхүү бэрхшээл нь мөн Disgraphia буюу бичих чадварын бэрхшээл, хэл ярианы бус суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдэд давхар илрэх боломжтой. Жишээ нь хүүхдүүдэд ялангуяа тухайн дүрсний ялгааг анзаарах, бичигдсэн мэдээллийн үсэгний ялгааг гаргахгүй байх, юм хайчлахад асуудал үүснэ, заримдаа үзгээ зөв барих, харандаагаа зөв барих гар нүдний хоорондох координаци муу байх зэргээр илрэх боломжтой.

5. Сонсголоор орж ирсэн мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:

Auditory Processing Disorder (APD)

  Энэ нь бидний сонсголын эрхтнээр дамжин орж ирж байгаа мэдээллийг боловсруулах тархины үйл ажиллагаанд алдаа гарч байгаа асуудал юм. Жишээ нь энэ төрлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчид нь тодорхой хоёр үгийн авианы багахан хэмжээний ялгааг таньж ялгаж чаддаггүй, зарим тохиолдолд тухайн хүний сонсож байгаа авиа хаанаас үүсч байгааг ялгах чадваргүй байдаг байна.