Тестийн эрх олгох сургалт
Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага, нийгмийн халамж, боловсролын салбарын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн групп компанийн хүний нөөцийн алба, сэтгэл зүйн төвүүд болон сэтгэл судлаач, сэтгэл зүйчдэд зөвлөгөө, заслыг мэргэжлийн түвшинд удирдан явуулахад зайлшгүй шаардлагатай оношилгооны багаж хэрэгсэл болсон “СЭТГЭЛ ЗҮЙН ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ ХӨТӨЛБӨР” сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрөөр бид Америкийн Сэтгэл зүйч Даниел Големаны EQ тестийн эрх олгоно.
Тестийн эрх олгох сургалт нь хоёр хэлбэртэй. А.Байгууллагын эрх, Б. Хувь хүний эрх
Тестийн эрхийн сургалтад зөвхөн сэтгэл зүйч, хүний нөөц, нийгмийн ажилтан зэрэг сэтгэл судлал судалж байсан бакалавр зэрэгтэй мэргэжилтнүүд авах боломжтой.
1. “8-16 НАСНЫХАНЫ EQ ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ” СУРГАЛТ
Сургалтын агуулга:
- Хүүхдийн Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны онцлогийн талаарх ойлголт
- Хүүхдийн сэтгэлзүйн тестийг хэрэглэх судлаачийн ёсзүй
- Тестийн асуултыг тоон үр дүнг ойлгох, бодох
- Тестийн үр дүнд анализ хийн, тайлагнал бичих аргазүй
- Эцэг эх асран хамгаалагчидад оношлогоонд суурилсан сэтгэлзүйн зөвөлгөө өгөх аргазүй
!!! Сургалтын эцэст оролцогч бүр тест болон тестийн тайлагнал бичих загварыг word-ийн, EQ норм бодох персентайл бодох excel тооны машиныг файлаар тус тус хувийн болон байгууллагын цахим хаяг дээрээ хүлээн авна.
I. 8-16 насныхны Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны тест /Хүүхэд, өсвөр насны сурагчдад зориулсан хувилбар:
Сэтгэл судлаач Острвелд, П.Мэйрс нарын хамтран боловсруулсан “EQ 8-16 насныханы зориулсан хувилбар”-аар хүүхэд, сурагчдыг оношлох, сэтгэлзүйн тестийн үр дүнг боловсруулах, тайлагнал бичих, тестийг ашиглах эрх
Сургалтын зорилго:
Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны тест буюу EQ тестийн богино хувилбараар насанд хүрэгчдийг оношлох, сэтгэлзүйн тестийн үр дүнг боловсруулах, тайлагнал бичих, тестийг ашиглах Эрх олгох.
Сургалтын цаг:
Нийт 6 цаг, цайны завсарлага 30 минут.
Сургалт явагдах: Тухайн байгууллагын захиалгаар явагдана.
ЭРХ нь давуу тал ач холбогдол:
Тестийн үр дүнгийн тайлагнал гаргахад нэмэлт боловсруулалт хийх шаардлагагүй Нормтой харьцуулахад амар байдаг. Тестийн үр дүнд дараах 3 хэлбэрийн тайлагнал гаргах боломжтой: А. Хувь хүний чадварын тайлагнал Б. Бүлгийн ба баг (анги, хамт олон, насны бүлэг) тайлагнал В. Гэр бүлийн тайлагнал гэсэн 3 хэлбэртай гаргаж болно.
ЭРХ: БАЙГУУЛЛАГЫН БА ХУВЬ ХҮНИЙ
- Байгууллагын эрхийг байгууллагын хүний нөөцийн үндсэн болон орон нутаг дахь салбар баг хамт олон, хэсгүүд бүгд хэрэглэх эрхтэй.
- Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд сонгон шалгаруулалтанд ашиглах, ажлын байран дээр чадавхижуулах, байгууллагын хүний нөөц болон салбаруудын хүний нөөцийн онцлогийг тодорхойлох судалгаа шинжилгээ хийхэд хэрэглэх эрхтэй.
- Байгууллагын эрх нь тухайн байгууллагын оюуны өмч байна.
- Байгууллагад шинээр орж ирсэн мэргэжилтэнгүүдэд хэрэглэх эрхийг олгохыг тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны хүрээнд өөрсдөө шийднэ.
- Байгууллага тухайн тестийн EQ норм өөрчлөгдөх бүрт тус хүрээлэнгээс мэдээлэлийг авах эрхтэй байна.
- Эрх авсан байгууллага нь сургалтын төлбөрийг Хүрээлэнд шилжүүлэн шинээр орж ирсэн мэргэжилтэнгүүдэд тухайн тестийг хэрэглэх аргазүйд суралцуулах эрхтэй байна.
- Байгууллагын болон бүлгийн тайлагнал хийхэд тус Хүрээлэнгээс аргазүйн туслалцаа авах, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх эрхтэй.
!!!! ЭРХГҮЙ !!!!
! Өөр бусад байгууллагад дамжуулах эрхгүй.
!! Өөр бусад байгууллагыг мэргэжилтэнд хэрэглэх эрх олгосон тохиолдолд хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.
Сертификат, хичээлийн гарын авлага, практик дадлага ажлын хэрэглэгдэхүүн, тест ба тайлагналын word болон персентайл бодох excel файлууд өдрийн хөнгөн зууш, кофе, цай багтсан.
- Хувь хүний эрх нь тухайн хүний оюуны өмч болно.
- Насан туршдаа хэрэглэх эрхтэй болох ба тухайн тестийн EQ норм өөрчлөгдөх бүрт тус хүрээлэнгээс мэдээлэлийг авах эрхтэй байна.
- Хувь хүний эрхээр үйлчүүлэгчийг оношлох зөвөлгөө өгөх, ажлын байран дээр чадавхижуулах оношлогоо хийх, хувь хүний зөвөлгөө өгөх, судалгаа шинжилгээний ажил хийх эрхтэй.
- Хувь хүн ажлаас гарсан тохиолдолд тус эрх нь эрх авсан хүнд үлдэнэ.
!!!! ЭРХГҮЙ !!!!
! Хувь хүний эрхийг бусдад дамжуулах эрхгүй.
!! 29-иос дээш хүнтэй байгууллага, томоохон аж ахуйн нэгж, группын хэмжээнд хэрэглэх, байгууллагын салбарууд болон охин компаниудын хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглох ба хэрэглэсэн тохиолдолд хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.
!!! 29-иос дээш хүнтэй байгууллагын үйл ажиллагаанд хувь хүний эрхийг хэрэглэн байгууллагын хүний нөөцийг сонгон шалгаруулах, аттестачилалд хэрэглэсэн тохиололд эрх авсан хувь мэргэжилтэн хуулийн өмнө болон байгууллага, тухайн хувь хүмүүсийн өмнө хариуцлага хүлээнэ.
2. “17+ НАСНЫХАНЫ EQ ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ” СУРГАЛТ
Сургалтын зорилго:
Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны тест буюу EQ тестийн богино хувилбараар насанд хүрэгчдийг оношлох, сэтгэлзүйн тестийн үр дүнг боловсруулах, тайлагнал бичих, тестийг ашиглах Эрх олгох.
Сургалтыг удирдах багш:
Английн Оксфордын Их Сургуулийн шинжлэх ухааны магистр сэтгэл судлаач, Психометрикч Б.Жавзан ба Хүрээлэнгийн мэргэжлийн сэтгэл судлаачид байна. .
II. Насанд хүрэгчдийн Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны тестийн эрх олгох сургалт:
Emotional Intelligence (EQ) ойлголтыг олон улсад нэвтрүүлсэн, EQ номын зохиогч Даниел Големин (Daniel Golemon)о ролцсон “Насанд хүрэгчдийн Сэтгэл Хөдлөлийн Оюун Ухааны Тест”-ийн богино хувилбараар насанд хүрэгчдийг оношлох, сэтгэлзүйн тестийн үр дүнг боловсруулах, тайлагнал бичих, тестийг ашиглах эрх олгоно.
Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны тухай ойлголт
Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун Ухааны тестийн найдварт, баталгаат, тохирц
чанарын психометрик тоон үр дүнг хэрхэн тайлж унших
Богино хувилбарын психометрикс үр дүн
Тестийг хэрэглэх судлаачийн ёсзүй
Тестийн асуултыг тоон үр дүнг ойлгох, бодох
Тестийн үр дүнд анализ хийн, тайлагнал бичиж, зөвөлгөө өгөх аргазүй эзэмшинэ
!!! Сургалтын эцэст оролцогч бүр тест болон тестийн тайлагнал бичих загварыг word-ийн, EQ норм бодох персентайл бодох excel тооны машиныг файлаар тус тус хувийн (хүний эрх авсан) болон байгууллагын (байгууллагын эрх авсан бол заавал албан имайл) цахим шуудангийн хаяг дээрээ хүлээн авна.
Тестийн үр дүнгийн тайлагнал гаргахад нэмэлт боловсоруулалт хийх шаардлагагүй
Нормтой харьцуулахад амар байдаг
ЭРХ АВСАН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНТЭЙ ТУС ХҮРЭЭЛЭН НЬ ХҮНИЙ ХУВИЙН НУУЦАД НЭВТРЭН ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ ЧАНДЛАН ХАДГАЛАХ,
ТЕСТИЙГ ХЭРЭГЛЭХ МЭРГЭЖИЛТЭНИЙ ЁСЗҮЙН ГЭРЭЭГ ЗААВАЛ
БАЙГУУЛНА.
Сургалтын цаг: Нийт 8 цаг, цайны завсарлага 30 минут.
Сургалт явагдах: Тухайн байгууллагын захиалгаар явагдана
Тестийн үр дүнд дараах 3 хэлбэрийн тайлагнал гаргах боломжтой:
А. Хувь хүний чадварын тайлагнал
Б. Манлайлагчын тайлагнал
В. Бүлгийн ба Байгууллагын (Баг, Салбар, Хэлтэс, Байгууллага) тайлагнал гэсэн 3
хэлбэртай гаргаж болно.
Тестийн үр дүн ба Тайлагналыг дараах байдлаар практикт үр дүнтэй ашиглана :
– Ажилтан Сонгон шалгаруулах, Үйлчилгээний салбарт хүнтэй харилцах ур
чадварыг харгалзан сонгон шалгаруулах
– Ажлын байр дээр чадавхижуулах,
– Манлайлагчыг тодорхойлох, албан тушаал ахиулах
– Бүлгийн (байгууллага болон алба хэлтэс тус бүрийн бүлгийн онцлог)
онцлогийг тодорхойлох
– Байгууллагын цаашдын сургалтын эрэлт хэрэгцээг бүлгийн тайлагналын үр
дүн дээр тулгуурлан тодорхойлох
– Бүлгийн давуу болон сул тал, сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлоход
зэргээр олон талын ач холбогдолтой.
МССХҮХ нь Тестийн эрх авсан байгууллага, хувь хүнтэй хүний хувийн нууцыг хадгалах, тестийг хэрэглэх мэргэжлийн ёс зүйн гэрээг байгуулдаг болно.