Сургалт

“СЭТГЭЛ СУДЛАЛ 101” Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь мэдлэг олгох сертификаттай сургалт.

Хэн суралцах боломжтой вэ?
Сэтгэл судлалын тухай сонирхдог, сэтгэл судлаач болох хүсэл мөрөөдөлтэй, мөн тийм мөрөөдөлтэй байсан, мэргэжлийн болон мэргэжлийн бус сонирхсон хүн бүрд нээлттэй.
Хичээлийн хуваарь: 7 хоногт 10 цагийн хичээл орох бөгөөд 6 цаг нь лекц, 4 цаг нь семинар байна. Лекц, семинар нь on-demand танхим болон онлайн хосолсон байдлаар Live, видео хэлбэрээр явагдана.
Давуу тал: On-demand буюу тухайн өдрийнхөө хичээлийг өөрийн хүссэн цагтаа буюу завтай цагаараа нөхөж үзээд явах боломжтой. 7 хоног бүр үзсэн хичээлээрээ шалгалт өгч, шалгалтаа амжилттай өгснөөр тухайн 7 хоногийн хичээлд суралцсан Сертификат олгогдоно. Хэрвээ шалгалтдаа тэнцэхгүй бол сертификат олгогдохгүй.
Утас: 80447188, 70007188

Сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйч, багш нар, эцэг эхчүүдэд зориулсан суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийг сургах, тэдэнтэй харилцах арга зүй, ур чадварын сургалтыг зохион байгуулж байна. Хүүхэд суралцах явцдаа бэрхшээлтэй тулгарч, үейинхнээсээ хоцорч байгаа бол түүнийг юун түрүүнд зөв оношлох шаардлагатай байдаг. Манай байгууллага Суралцахуйн бэрхшээлийн оношилгоог сэтгэл зүйн тестэд үндэслэн мэргэжлийн түвшинд оношилж, Gifted Child сургалтыг санал болгодог.

Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан оношилгоо, зөвлөгөө, академик боловсрол эзэмшихэд нь тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах арга, чадамж суулгах сургалтыг зохион байгуулдаг. Энэхүү сургалт нь захиалгат сургалт гэдгийг анхаарна уу.

Сэтгэл судлалын судалгааны арга зүйн мэргэжил дээшлүүлэх сертификаттай сургалт. Энэхүү сургалтад зөвхөн сэтгэл судлал, хүний нөөцийн чиглэлээр суралцдаг хүмүүс хамрагдана.

Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүний нөөцийн мэргэжилтнүүд, сэтгэцийн эмч нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй, ур чадварын сертификаттай сургалт. Тус сургалт нь захиалгат сургалт болно.

Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага, нийгмийн халамж, боловсролын салбарын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн групп компанийн хүний нөөцийн алба, сэтгэл зүйн төвүүд болон сэтгэл судлаач, сэтгэл зүйчдэд зөвлөгөө, заслыг мэргэжлийн түвшинд удирдан явуулахад зайлшгүй шаардлагатай оношилгооны багаж хэрэгсэл болсон “СЭТГЭЛ ЗҮЙН ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ ХӨТӨЛБӨР” сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрөөр бид Америкийн Сэтгэл зүйч Даниел Големаны EQ тестийн эрх олгоно.

Тестийн эрх олгох сургалт нь хоёр хэлбэртэй. А.Байгууллагын эрх, Б. Хувь хүний эрх

Тестийн эрхийн сургалтад зөвхөн сэтгэл зүйч, хүний нөөц, нийгмийн ажилтан зэрэг сэтгэл судлал судалж байсан бакалавр зэрэгтэй мэргэжилтнүүд авах боломжтой.