Судалгаа

Манай байгууллага дараах чиглэлүүдээр судалгаа хийдэг бөгөөд Сэтгэл зүйн тестийн суурь суудалгаа болон Суралцахуйн бэрхшээлийн судалгаа нь манай байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл юм. Төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын захиалгаар Байгууллагын зан төлөв, маркетинг, мониторинг үнэлгээний судалгааг гүйцэтгэж байна. 

Сэтгэл зүйн тест нь шууд орчуулаад хэрэглэж болдоггүй, нутагшуулалт, стандартчилал шаарддаг бөгөөд стандарт нь Баталгаат-Найдвар-Тохирц чанар хангасан байх ёстой. Сэтгэл зүйн тестийг нутагшуулж стандартчилахад суурь судалгаа хийгддэг бөгөөд манай байгууллага одоогоор 5 бүлгийн 22 тестийн судалгааг хийж гүйцэтгэн, стандартчилаад байна.