Орчин үеийн сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээний практик улам боловсронгуй болсоор байна. Сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна гээд үйлчлүүлэгчээ өөрийг нь яриулах уламжлалт арга хэдийнээ ард хоцрогджээ. Орчин үеийн сэтгэлзүйн зөвлөгөө нь Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангасан сэтгэлзүйн психометрик тестийн оношилгоон дээр тулгуурлан бүх насныханд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, цаашлаад сэтгэц засал хийх, сэтгэцийн дараагийн шатны байгууллага, сэтгэцийн эмчийн үйлчилгээ авах, хувь хүний хөгжлийн зөвлөгөө куочинг шаардлагатай эсэхийг тодорхойлдог цогц мэргэжлийн үйлчилгээг шаарддаг болжээ.
Монголын Сэтгэл зүй Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн (МССХҮХ) нь тестийн стандартчилал, судалгаа хийхээс гадна сэтгэл зүйн тестийг практик хэрэглээнд нэвтрүүлэн оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц засал хийж дэлхийн стандарт түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай.
Хүн амын бүх насны бүлэг дэх хүмүүсийн сэтгэлзүйн онцлог, хувийн байдлын сул ба давуу тал, суралцахуйн бэрхшээл, бие хүний эмгэгийг оношилж тодорхойлолт бичиж, зөвлөгөө өгч, зөвлөмжийг бичгээр гаргадаг Монгол Улсад анхдагч мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.
а. Сэтгэлзүйн Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангагдсан сэтгэлзүйн психометрик тестүүд
б. Стандарчлагдсан психометрик тестээр хүн амын насны бүлэгт зориулсан оношилгоо, судалгаа
в. Тестийн оношилгоонд суурилсан зөвлөгөө
г. Оношилгоонд суурилсан мэргэжлийн сэтгэлзүйчийн дүгнэлт, тодорхойлолт, зөвлөмж /бичгээр/, тайлагнал
д. Оношилгоонд суурилсан дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмж, сэтгэц засал, коучинг.