Суралцахуйн бэрхшээлийн хэлбэрүүд

Dyscalculia- буюу тоо бодохтой холбоотой үүсдэг суралцахуйн бэрхшээлийн хэлбэр. Тооны чадварын суралцахуйн бэрхшээлтэй хүүүхэд/ насанд хүрэгчид нь тоо, матетамиткийн холбоотой ухагдахуунуудыг ойлгоход асуудалтай байдаг. Зөвхөн тооны цифрүүдийг танихаас гадна тоо, математикийн бусад тэмдэглэгээнүүдийг санах, давтах ойлгож хэрэглэхэд асуудлууд тулгардаг байна.

Dysgraphia- буюу бичихэд үүсдэг суралцахуйн бэрхшээлийн хэлбэр. Энэ нь тухайн хүний гараар бичих чадвар, гарын нарийн жижиг булчингийн хөдөлгөөнүүдээ зохицуулах чадварт нөлөөлдөг. Энэ төрлийн суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийн бичгийн хэв ойлгомжгүй, үг үсгийн хоорондын зай нь жигд биш, цаасан дээр бичихдээ цаасныхаа ерөнхий зайг зөв тооцоолж бичихэд асуудал үүсдэг бөгөөд, бичих үедээ үсэглэлийн алдаа гардаг, зохион бичих, тухайн санаагаа бичгээр буулгахдаа бэрхшээлтэй байх зэрэг асуудлууд тулгардаг байна.
