Сэтгэл засал

(Cognitive Behavioral Therapy) Когнитив бехавиор терапи буюу Танин мэдэхүйн сэтгэл засал. Энэхүү сэтгэл заслыг Английн Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй мэргэжилтэн сэтгэл зүйн тестийн оношилгоонд тулгуурлан хийдэг. 

Бие болон сэтгэлийн ямарваа нэг зовуурь, харилцааны асуудал, хичээгээд ч өөрчилж чадахгүй байгаа зан үйлийн хэв маяг зэрэг асуудлыг ховсын аргаар хүний үл ухамсарлахуй, супер ухамсарлахуйд нэвтэрч амьдралд нь асуудал үүсгээд байгаа учир шалтгааныг олж засах арга юм. Зарим талаар сонгодог сэтгэл заслын шийддэг зорилтот асуудлууд хипнотерапи хийснээр тайлагдаж, илаарших тохиолдлууд байдаг.

Хипно заслын үр дүн нь сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслуудтай харьцуулахад гарах ёстой эсвэл боломжит үр дүн илүү хурдан гардаг учир таны хандаж буй шалтгаанаас хамааран 1-5 удаа орох магадлалтай. Ихэнх тохиодолд 3 удаагийн уулзалт болдог. Зарим хүний асуудал 5-аас олон удаагийн уулзалт шаарддаг ч, харьцангуй ховор тохиолддог.

Хипно заслаар үл ухамсарлагдсан асуудлууд шийдэгдэх боловч таны бүх “асуудал” өргөс авсан мэт алга болно гэсэн хүлээлт үүсгэн бодож болохгүй юм. Хэрэв танд засах хэрэгтэй дадал, зуршил, бодол, зан үйлийн хэв маяг байвал та түүн дээрээ үргэлжлүүлэн сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэцийн эмчийн туламжтай ажиллах шаардлагатай.

Хипнозаслын төрөл::

  • Хипнотерапи (бага насны амьдралаас үүдэлтэй асуудлууд дээр засал хийх, ятгалга (hypnotic suggestion) хийх )

  • Урьд нас руу буцаан засах арга – Past life regression therapy

  • Энергийг чөлөөлөх засал-Spirit releasement therapy

  • Дээрх заслуудыг хослуулсан засал гэх мэт.

Ёс зүйн хэм хэмжээ:

Тус хүрээлэн нь олон улсын жишиг болсон Америкийн Сэтгэл судлалын холбоо(APA)-ны ёc зүйн зарим хэм хэмжээ болон Олон улсын холистик засалчдын холбооны ёс зүйн хэм хэмээг жишиг болгон ажилладаг.

Хипно заслыг хүрээлэнгийн сэтгэл зүйч, хипно засалч, Японы Кьюшү их сургуулийн докторант П.Мягмаржаргал хийдэг. 

Бүх төрлийн сэтгэл зүй, зан үйлийн эмгэгийг засах сэтгэл заслын үйлчилгээ. Сэтгэл заслын цаг авах бол 80447188, 70007188 утсаар цаг авч үйлчлүүлнэ үү.

Хүүхэд, өсвөр нас, залуучуудын сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны EQ хөгжүүлэх коучинг