Психометрик тест

Монголын Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн нь сэтгэл зүйн тестүүдийг Монгол хүний нас, сэтгэлзүй, хэл, соёлын онцлогт тохируулан, Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангаж, судалгаа шинжилгээнд тулгуурлан психометрик анализ хийн стандарчилж нутагшуулснаар Монгол Улсын бүх салбарын хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж буй анхдагч мэргэжлийн байгууллага юм.

Манай санал болгож буй сэтгэл зүйн үнэлгээний багажууд нь Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA), Британийн Сэтгэл Судлалын Холбоо (BPS), Олон Улсын Тестийн Комиссоос (ITC) хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэлзүйн, клиникийн, боловсролын тестүүдийг Монгол хүн, Монгол хүүхэд дээр судлан, статистик анализ хийж, психометрик төлөв байдлыг тогтоосон сэтгэл зүйн тестүүд бөгөөд сэтгэц хэмжил зүйн психометрик судалгаанд суурилсан шинжлэх ухааны баталгаат чанартай багаж хэрэгслүүд болно.

Бид одоогийн байдлаар Бие хүний үнэлгээний 3 тест, Оюун ухааны  чадварын 6 тест, Мэргэжил ур чадварын үнэлгээний 4 тест, Хандлагын үнэлгээний 3 тест, Сэтгэл зүйн эрүүл мэндийн үнэлгээний 3 тест, нийт 19 тестийг хэрэглээнд нэвтрүүлж, онлайнаар тестийн үйлчилгээ үзүүлж байна.

БИЕ ХҮНИЙ ҮНЭЛГЭЭ

Монголын бие хүний төрх байдлын MPTI тест. Бие хүний 16 хэв шинжээс аль нь танд давамгайлж байгааг тодруулж, таны сул болон давуу тал, хувь хүний онцлогийг  нээн илрүүлнэ.

Хувь хүний зан төлөв, хувийн онцлогийг тодорхойлох Их тав (BIG FIVE) тест.

Хувь хүний ноёлох 4 зан төлөвийг илрүүлнэ.

СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮН МЭНД​ИЙН ҮНЭЛГЭЭ

Сэтгэл зүйн эрүүл мэндийн үнэлгээ: Стрессийн түвшин тогтоох тест

Ажлын байрны стресс, депрессийн түвшин, тэдгээрийн хүчин зүйлийн судалгааг багтаасан цогц үнэлгээ.

Сэтгэл зүйн эрүүл мэндийн үнэлгээ: Түгшүүрийн түвшин тогтоох тест

Сэтгэл зүйн эрүүл мэндийн үнэлгээ: Депресс буюу сэтгэл гутралын түвшин тогтоох тест

ОЮУН УХААНЫ ҮНЭЛГЭЭ

Америкийн Сэтгэл судлаач Даниел Гоулманы EQ тест нь Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны дараах 5 домейний 23 бүрэлдэхүүнийг тодорхойлдог.

ТЕСТИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

1.Өөрийгөө ойлгож ухамсарлах чадвар

2. Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах чадвар

3.Өөрийгөө сэдэлжүүлэх чадвар

4.Бусдыг ойлгож мэдрэх Эмпати чадвар

5. Нийгмийн харилцааны ур чадваруудыг илрүүлнэ.

Сэтгэл судлаач Бароны EQ тест нь 20 гаруй жилийн судалгаан дээр үндэслэн дэлхий даяар 110,000 гаруй хүн дээр туршсан Buros Mental Measurement Yearbook-д хянагдсан сэтгэл хөдлөлийн оюун ухааны анхны хэмжүүр юм. Хувь хүний сэтгэлийн хөдлөлийн оюун ухааны дараах 5 домейны 15 бүрэлдэхүүнээр тодорхойлдог. 

  1. Өөрийгөө хүртэхүйн оюун ухаан
  2. Өөрийгөө илэрхийлэх оюун ухаан
  3. Харилцааны оюун ухаан
  4. Шийдвэр гаргах оюун ухаан
  5. Стрессийг даван туулах оюун ухаан

Хэл ярианы учир шалтгаанжуулах чадварыг тогтоох оюун ухааны Verbal Reasoning тест.

Тооны учир шалтгаанжуулах чадварыг тогтоох хэл ярианы бус оюун ухааны Numeric Reasoning тест.

Логик учир шалтгаанжуулах чадварыг тогтоох  хэл ярианы бус оюун ухааны итгэлцүүр Logical Reasoning тест.

Оройн зайн чадварыг тогтоох хэл ярианы бус оюун ухааны итгэлцүүр Spatial Reasoning IQ тест.

МЭРГЭЖИЛ УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ

Механикийн учир шалтгаанжуулах оюун ухааны чадварын тест

Диаграмм – учир шалтгаанжуулах оюун ухааны чадварын тест

Ажил мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох карьер хөгжлийн тест

Борлуулагчийн ур чадварыг үнэлэх тест

ХАНДЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТЕСТҮҮД

Багт гүйцэтгэх дүрийг тодруулах Белбиний тест

Ажилчдын байгууллагадаа хандах хандлага, байгууллагын үнэнч байдлын тест

Multifactor Leadership Questionnaire – Манлайллын олон талт асуулга