ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО

Манай хүрээлэн нь сэтгэл судлалын судалгаа, сэтгэл зүйн үнэлгээний арга хэрэгслийн хөгжүүлэлт, мэргэжилтнүүдийн чадавхжуулалт болон олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих чиглэлээр ажилладаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ

Бид эцэг эх, багш болон олон нийтэд сэтгэл зүйн нотолгоонд суурилсан мэдлэгийг үнэ төлбөргүй, ойлгомжтой хэлбэрээр түгээж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх буруу ойлголт, гутаан доромжлолыг бууруулахыг зорьдог.

СУДАЛГАА

Хүүхэд, бие хүний хөгжил, суралцахуй, сэтгэл зүйн сайн сайхан байдлын нотолгоонд суурилсан судалгаа.

ПСИХОМЕТРИК

Сэтгэл зүйн тестийг монгол хэл, соёлд нутагшуулж, найдвартай байдлыг шалган, норм тогтоож хэрэглэнэ.

СЭТГЭЛ СУДЛААЧДАА НЭГТГЭХ

Сэтгэл зүйн тестийн шинжлэх ухааны Баталгаат-Найдварт-Тохирц чанарыг ханган стандартчилж байна.

МЭРГЭЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ

Бид сэтгэл зүйч, сэтгэл судлаач, багш, нийгмийн ажилтан болон хүнтэй ажилладаг мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг онол, практикт тулгуурлан хөгжүүлэх сургалт зохион байгуулна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

  • Хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчдэд зориулсан сэтгэл зүйн оношилгоо

  • Мэргэжил сонголтын оношилгоо, зөвлөгөө

  • Байгууллагын зан төлөв, ажлын байрны сэтгэлзүйн зөвлөгөө

ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ

  • Суралцахуйн бэрхшээлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт
  • Сэтгэл зүйн богино болон урт хугацааны курс
  • Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүний нөөц, сэтгэцийн эмч нарт зөвлөгөө өгөх арга зүй, ур чадварын сургалт
  • Сэтгэл судлалын судалгааны арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалт

СУДАЛГАА

  • Сэтгэл зүйн тестийн суурь судалгаа
  • Нийгэм-Сэтгэл зүйн суурь судалгаа
  • Байгууллагын зан төлөв, хэрэглэгчийн сэтгэлзүйн судалгаа
  • Суралцахуйн бэрхшээлийн үндэсний суурь судалгаа
  • Мониторинг үнэлгээний судалгаа

Олон нийтийн мэдлэгт: Сэтгэлзүйн боловсрол цуврал подкаст