Cэтгэл зүйн зөвлөгөө авах үйл явц Хүүхдийн оношилгоо, зөвлөгөө МССХҮХүрээлэн нь сэтгэлзүйн тестээр оношилгоо хийж, хүүхдийн оюуны (IQ) болон сэтгэлийн хөдөлгөөний (EQ) сул болон давуу талуудыг илрүүлж байна: 10-аас дээш насны хүүхдэд өөрт нь зөвлөгөө өгөх Эцэг эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө өгөх Шаардлагатай бол тухайн хүүхэдтэй холбоотой багш, нийгмийн ажилтан, хүүхдийн байцаагч нарт зөвлөмж хүргүүлэх Төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар үйлчилгээ явагдаж байгаа тохиолдолд нийт зөвлөх үйлчилгээнд хамрагдаж зөвлөгөө авагчдын онцлогт статистик анализ хийн, нэгдсэн дүгнэлт гарган хувь хүн, асран хамгаалагч, нийгмийн ажилтан болон захиалагч байгууллагын гэсэн 4 хэлбэрээр “Бүлгийн тайлагнал” гаргаж, зөвлөмж хүргэдэг. Насанд хүрэгчийн оношилгоо, зөвлөгөө Харин насанд хүрэгчдийн хувьд тухайн хүний бие хүний төрх байдлыг өөрт нь илрүүлж, оношилгоонд тулгуурлан зөвлөгөө өгдөг. Сэтгэлзүйн тестийн оношилгоонд тулгуурлан сэтгэлзүйн дүгнэлт гаргаж, зөвлөмж бичиж, зөвлөгөө зөвлөмжийг 4-өөс дээш насны хүүхэд, насанд хүрэгч, байгууллагын ажилчдад өгч байна.