МОНГОЛЫН СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛИЙН ХОЛБОО

Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо (Learning Disability Association of Mongoliaнь олон нийтэд суралцахуйн бэрхшээлийн тухай мэдээлэл түгээх, хүргэх, хүүхэд залууст оношилгоо хийж суралцахуйн бэрхшээлийн хэлбэрүүдийг илрүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, багш нар, хүний нөөцийн мэргэжилтнүүд, хувь хүмүүст суралцахуйн бэрхшээлтэй хүнтэй харилцах харилцааны болон заах арга зүйн сургалт явуулж, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. 
Бид МСБХ-ны логог 2023 оны 3 сарын 3-наас ахин шинэчилэн суралцахуйн брэхшээлтэй хүүхэд насанд хүрэгчдийг дэмжин оношилгоо зөвлөгөө өгөх, эрх ашгийг нь хамгаалах ажлыг эцэг эх, асран хамгаалагч, нөгөө талаас багш боловсрол, сэтгэлзүйчидийн нөлөөгөөр хүүхэд, насанд хүрэгчдийн амьдрал, сурах, бие даах чадварт нөлөө үзүүлнэ гэсэн утгаар бүтээсэн лого болно.
Холбооны үйл ажиллагаа идэвхитэй гишүүд тэдний гар бие оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хөгжих билээ.
Иймээс Суралцахуйн Бэрхшээлийн Холбоонд элсэхийг уриж байна. Холбоо хэн бүхэнд нээлттэй.
ldam cover

Монголын Оюун Ухааны Итгэлцүүр IQ чадварын тестээр Суралцахуйн бэрхшээлийг оношилж зөвлөх үйлчилгээ үзүүлэв.

🌿Суралцахуйн бэрхшээл оношлох ажлын хүрээнд хамтарч ажилласан байгууллагууд:

🌏 Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
🌏 Хүүхэд Хамгааллын Үндэсний Сүлжээ
🌏 Монголын Сурагчдын Холбоо
🌏 ЕБС-ийн 107 дугаар дунд сургууль
🌏 СХД, БГД-ын дугаар сургууль
🌏 Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
🌏 Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс
🌏 Дархан Уул аймгийн Дархан сумын цагдаагийн хэлтэс
🌏 Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс
🌏 GOOD NEIGHBORS Mongolia Олон Улсын байгууллага

Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах аргазүйн сургалт

Суралцахуйн Бэрхшээлийн хэлбэрүүд, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийг сургалтын явцад таних, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах аргазүй сэдвээр бид сургалт явууллаа. Сургууль, хүүхдийн байгууллага, эцэг эхийн зөвлөл үүднээс сургалтын захиалга авахын зэрэгцээ суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлогоо хийж байна.

ДЗОУБ, Монголын Сурагчдын Холбоо, Сэтгэл зүй, Сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Суралцахуйн бэрхшээл болон Үеийн ялгаа сургалтыг СХД-ийн 107 дугаар сургуулийн багш нарт зориулан амжилттай зохион байгууллаа.

“Суралцахуйн бэрхшээл” уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Манай МССХҮХ нь Суралцахуйн бэрхшээлийн талаар олон нийт, эцэг эх, мэргэжилтнүүдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, энэ чиглэлээр нийгэмд дуу хоолойгоо хүргэх цаашлаад нийгэмд хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, боловсрол арга зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх зорилгын хүрээнд “Суралцахуйн бэрхшээл” Сургалт- хэлэлцүүлгийг эцэг эх, багш сурган хүмүүлэгч, сэтгэлзүйч, боловсролын мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үр дүнгээс үзэхэд суралцахуйн бэрхшээл өнөөдөр зайлшгүй тулгамдсан асуудал болжээ. Суралцахуйн бэрхшээлийг оношлох, эдгээр хүүхдүүдтэй ажиллах арга зүйг боловсруулах, сургалтын програмд тусгах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа тухай, энэ талаар мэргэжил арга зүйн зөвлөмж дутагдалтай, мэдээлэл хомс байгааг мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

Суралцахуйн бэрхшээлийн асуудлыг нийгэмд илүү далайцтай хүргэх, бодлогын хэмжээнд зорилго тавин ажиллах нь олон хүүхдийг ирээдүйд зөв чиглүүлэн, нийгэмд амжилттай иргэн, боловсон хүчин бэлтгэгдэхэд гол хүчин зүйл болох юм.

Бид цаашид энэ чиглэлээр бодлого боловсруулагчдад хандан эцэг эх, мэргэжилтнүүд, байгууллагуудтай хамтран ажиллах болно.

“Бидэнд сурах эрх бий, амжилтанд хүрэх хүч бий.”

СУРГАЛТ

МАНАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД

ЗӨВЛӨХ СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.ЖАВЗАН

Төслийн удирдагч багийн ахлагч. Тухайн төслийн сэтгэц оношилгоо, тестийн стандартчлал, багш нарыг бэлтгэнэ. Суралцахуйн бэрхшээлийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн багийн ахлагч.

Холбоо барих: javzan.b@setgelsudlal.mn

АХЛАХ
СЭТГЭЛ ЗҮЙЧ МЯГМАРЖАРГАЛ

ADHD –тэй хүүхдүүдийн оношлох оношилгооны арга зүйг боловсруулах, ADHD –тэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах арга зүйн зөвлөгөө өгөх сэтгэл зүйч, сургагч багш.

Холбоо барих: myagmarjargal@setgelsudlal.mn

МЭРГЭЖИЛТЭН Г.БАЯНЗУЛ

Монгол хэл, уран зохиолоор хүүхдийн dyslexia, dysgraphia -тай хүүхдүүдэд сургалт заах багш.

Холбоо барих: battulga@setgelsudlal.mn

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМСҮРЭН

Урлагийн сэтгэл зүйч, Сэтгэл зүйн Арт терапийн оношилгоо хийнэ. Зурагаар хүүхэд, насанд хүрэгчийг оношлох, тайлагнал бичих

Холбоо барих: badamsuren@setgelsudlal.mn

МЭРГЭЖИЛТЭН П.ПҮРЭВСҮРЭН

Суралцахуйн бэрхшээлийн үндэсний хөтөлбөр хариуцсан сургалтын хөтөлбөрийн эрхлэгч.

Холбоо барих: info@setgelsudlal.mn

МЭРГЭЖИЛТЭН

Dyscalculia буюу тооны чадваргүй хүүхдэд багшлах, заах арга зүйгээр мэргэшсэн мэргэжилтэн.

Холбоо барих: info@setgelsudlal.mn

 

ХОЛБОО БАРИХ

Сүхбаатар дүүрэг,
J HOTEL TOWER
907 тоот.

(976) 70007188
(976) 80447188

info@setgelsudlal.mn