Яагаад өсвөр насныхны сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны (EQ) хөгжил бүрэн гүйцэд хөгжөөгүй дутмаг байдаг вэ?

 Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь өөрийнхөө одоо болж байгаа сэтгэл хөдлөлийг ухамсартайгаар хянах, ухаарах, таньж мэдэж, ойлгох чадварыг хэлдэг. Гэтэл өсвөр насны хүүхдийн тархины хөгжил явагдсаар байгаа бөгөөд өөрсдийнхөө зарим чадваруудыг хөгжүүлж, таньж, ойлгож ухаараагүй байдаг. Тэр тусмаа хүүхдийн тархины урд, духны хэсэгт байрлах аливаа асуудлыг учир шалтгаанаар нь ойлгож ухаарах, тайлбарлах хэсэг нь хөгжсөөр байдаг байна. Иймээс хүүхдийн тархины хөгжил бүрэн гүйцэд явагдаагүй дутмаг байдгаас болоод өсвөр насныхан сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж чадахгүй, өөрсдийнхөө түлхцийг хянаж чадахгүй байдаг. Заримдаа сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаанаа зохицуулах түвшин нь харьцангуй сул байдаг. Ийм учраас огцом түргэн зан гаргах, буруу шийдвэр гаргах, зарим тохиолдолд амиа хорлох, сэтгэцийн эмгэгт өртөх магадлал өндөртэй байдаг байна.

⁉️ 1. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан сайтай байх үндсэн шалтгаанууд нь юу вэ?

⁉️ 2. Тархины хөгжлөөс гадна хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны хөгжилд юу нөлөөлж болох вэ?

⁉️ 3. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан хөгжсөнөөр ямар үр нөлөөг хүүхэд авах вэ?

➡️ Хүмүүс хоорондын харилцааны чадварууд хөгжинө.
➡️ Сэтгэлийн хөдөлгөөнөө зөв эрүүлээр илэрхийлэхийн зэрэгцээ амьдралд гаргасан аливаа асуудлуудад зөвөөр хариу үйлдэл үзүүлэх чадвартай болно.
➡️ Өөрөө өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
➡️ Аливаа асуудалд уян хатнаар ханддаг болно.
➡️ Өөрийнхөө чадварыг илүү сайн ухаарна.
➡️ Аливаа зүйлийг эерэгээр хүлээж авдаг болно.
➡️ Бусдыг ойлгох эмпати чанар нь хөгжиж эхэлнэ.
➡️ Өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг хянаж зохицуулж чаддаг болно.
➡️ Нийгмийн харилцааны ур чадвар нь улам нэмэгдэнэ.
➡️ Аливаа зүйлд зөв шийдвэр гаргадаг болно.
➡️ Өөрийгөө зөв илэрхийлдэг болно.
➡️ Аливаа асуудлыг маш өөдрөгөөр, гэрэлтэйгээр зохицуулах чадвар нэмэгдэнэ.
➡️ Өөрийн дотоод болон гаднаас ирж байгаа буруу түлхцийг хянадаг болно. Жишээ нь: Компьютер тоглоомд донтох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөртөө хяналт тавьдаг болно.

🌞 Сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулснаар өсвөр насны хүүхдүүдийн амьдралд маш чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд авчирдаг. Энэхүү чухал өөрчлөлт нь гэр бүлийн харилцаа болон үе тэнгийнхний харилцах харилцаагаар илүү сайн хөгждөг. Иймээс хүүхдийнхээ сэтгэлийн хөдөлгөөнийг дараагийн төвшинд авчрахад дэмжиж туслах нь эцэг эхийн үүрэг байх юм. 👪👨‍👧🎊

#МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн
☎️ Утас: 70007188, 8044718