Бид зуршилгүйгээр амьдарч болох уу?

Толь бичигт зуршлыг “тогтсон хэвшил” хэмээн маш товчоор тодорхойлжээ.

Өглөө босоод шүдээ угаах ёстой шүү гэж чи төлөвлөдөг үү, өглөө боссоныхоо дараа нүүр гараа угаах ёстой гэж чи төлөвлөдөг үү? Мэдээж үгүй. Өнөөдрийг хүртэл амьдрахдаа энэ хоёр үйлдлийг чи тасралтгүйгээр хийсэн учраас одоо чи хийх тухай бодохоо ч байсан гэвч чи энэ үйлдлүүдийг хийхдээ төгс гүйцэтгэлтэйгээр хийдэг.

 Чи хийх дараалал, хийхэд юу шаардах, хэр зэрэг хугацаа орох, хэр зэрэг хөдөлмөр эдгээрийг хийхэд орох талаар огтхон ч боддоггүй. Гэхдээ л чи өдөр бүр энэ үйлдлүүдийг хийдэг.

Тэр байтугай чиний тархи, оюун ухаан энэ бол заавал хийх ёстой зүйл хэмээх ангилалд эдгээр үйлдлийг оруулсан байгаа. Яагаад гэвэл энэ бол чиний ЗУРШИЛ.

Өөрөөр хэлбэл зуршил бол бүрэн автоматжуулалт. Нэгэнт дадал, зуршил болсон зүйл бидний тархины ЗААВАЛ хийх ёстой ангилалд ордог ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах шат дамжлага болон бусад бүх зүйл маш зохион байгуулалттайгаар, эмх замбараатайгаар биднийх болсон байдаг.

Яг л бүх л зүйлийн адил зуршил сайн, муу гэсэн хоёр ангилалтай.

Сайн зуршлууд гэдэг нь чиний амьдралд ач холбогдолтой, эерэг үр дүн гаргаж чаддаг, чамайг хөгжүүлдэг, сайжруулдаг, эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлдөг тэр зүйлүүд. Харин муу зуршлууд гэдэг нь ерөөсөө л чамайг хорлож байдаг бүх л зүйлс.

Сайн, муугийн аль аль нь хүн бүрт бий. Харин аль нь илүү давамгайлж байгаагаас хамаараад чиний амьдралын өнгө төрх, ирээдүй тодорхойлогдох болно. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн.

Архи тамхи, буруу хооллолт зэрэг зуршлууд уу эсвэл дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, ном унших зуршлууд уу. Энэ бол чиний сонголт