Суралцахуйн бэрхшээлтэй алдартнууд 5

Суралцахуйн бэрхшээл нь сэтгэц, мэдрэл дээр тулгуурласан танин мэдэхүйн зарим үйл явцын асуудалтай байхыг хэлдэг. Энэхүү танин мэдэхүйн асуудал нь мэдлэг эзэмших суурь чадварууд болох

  • унших,
  • бичих,
  • тоо бодох,
  • төрөлхийн зарим нэг танин мэдэхүйн сэтгэцийн үйл явц асуудалтай хүүхэд, насанд хүрэгчдэд илэрдэг.

 Энэ удаагийн олны танил алдартай хүмүүсийн нэг бол “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны Уилл Тернер буюу жүжигчин Орландо Блум юм.

Орландо Блум долоон настайдаа дислекси эмгэгтэй гэж оношлогджээ. Ээж нь түүнийг чөлөөтэй уншдаг болгох гэж маш их  хичээсэн боловч чадаагүй байна. Орландод суралцах бэрхшээлээ даван туулах өөр бүтээлч арга хайхаар шийджээ. Тэрээр жүжигчний мэргэжлээр сургуульд элсэж, эцэст нь драмын сургуульд чангаар унших чадварыг олж авсан байна. Алдарт жүжигчин хожим нь дислексийн асуудлаа өөрт ашигтайгаар эргүүлжээ. Блум хэлэхдээ  дислекси бол бэлэг. Намайг өнөөг хүртэл бүх зүйлд сургасан хэмээн хэлж байжээ.

22048

Карибын тэнгисийн дээрэмчид” киноны Уилл Тернер буюу жүжигчин Орландо Блум.

Суралцахуйн бэрхшээлийн хэлбэр: Дислекси