Эрх ямбын өдөр биш эрх ашгаа хамгаалах өдөр Мартын 8.

Уг нь “Олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг өдөр” болохоос бэлэг, цэцэг, тансаглал нэхдэггүй өдөр юмсан. Бид аливаа зүйлийн утгыг Монголчлон алдагдуулах даа сайн улс юмдаа гэж.

Энэ хорвоо дээрх эр, эм хүмүүст бүгдэд нь эрх ашиг гэж бий. Хүн болсон төрсөн сайхан хувь заяа бий.
Ээж болж удам залгамжлах үр хүүхэд төрүүлж, тэднийгээ нойр хоолоо харамлан хүмүүжүүлсэн бол тэдний гавъяа. Үүнийг дэлхий олон улсад “ээжүүдийн өдөр” гэж тэмдэглэдэг. Эxчүүдийн баярын өдөр 6 сарын 1 Монголд болдог.

Монгол улсад эмэгтэйчүүд бидний эрх ашигт халдсан, дарамт учруулсан бол бидний эрх ашгийг хөндсөн бол тэмцэх өдөр!!!.
❓Яагаад ….
Олон олон охид бүсгүйчүүд хүүхнүүд ажил дээрээ албан тушаалтан, эрчүүдийн бэлгийн дарамтанд ордог. Яагаад энэ эрх ашиг хөндөлтөө ярихгүй байгаан? Чимээгүй эхнээсээ яваад амиа хорлоод эхэллээ.

❓Олон олон охид бүсгүйчүүд хөгшин харчуул, тавитаргүй эрчүүдээрээ онгон дээрээ алгадуулдаг. Онгоцны үйлчлэгч бүсгүй олхиогүй төрийн ажилтныг дэлхий даяар ил харуулсан. Олуулаа нийлээд хариуцлага үүрүүлж чадахгүй байгаан?

❓Олон олон охид хүүхнүүд бэлгийн гаж донтнуудын видео дуудлагад, нүцгэн зурагны дайралт, хэл амны хүчирхийлэл, хуурамч аккаунт, видео сексийн золиос болон өртөж байна. Яагаад охид бүсгүйчүүд та хэд минь дуугарахгүй байгаан?

❓Олон олон охидууд бие биенээ хэл амаар болон, сошиалоор доромжилдог, сэтгэл санааны дарамтанд оруулдаг, амиа хорлоход хүргэдэг яагаад та бид бие биенээ хүндлэхгүй байгаан?Ээжүүдээ дуу хоолойгоо нэгтгээч

❓Олон олон бүсгүйчүүд эрчүүд хүүхнүүдийн хов жив, бие биенээ муу хэлэлт, араар нь муулалт, сэтгэл санааны хямралд оруулдаг, араар нь чаддаг, албан тушаалаас нь түлхдэг яагаад бид энэ асуудлыг хөндөхгүй, чимээгүй бие биенээ хүндлэхгүй хялав хялав хараад яваан?

❓Олон олон охид бүсгүйчүүд хүчирхийлэл, гэр бүл дарамтанд байгаа, өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа. Нэг хэсэгхэн цуураад арга хэмжээ авахгүй орхиод байгаа вэ? Нэг ТББ-ийн үүрэг, хэдэн сошиал сувгийн цуурхал юмуу?

❓Олон олон наймаачин бүсгүйчүүдийг Эрээний хил дээр Хятадын гааль шалган, болон хилийн ажилтан, наймаачид хэл амаар доромжилж, дээрэлхүүлж, зодуулж байдаг яагаад та хэд дуугарахгүй байгаа юм, яагаад энэ асуудлаа төр засагтаа илэрхийлэхгүй байгаа юм?

Өдөр бүр хэрэлдэж өдөр бүр бухимд гээгүй “Эрх ашгийнхаа төлөө тэмц” гэж Дэлхийн олон бүсгүйчүүдэд уриалсан өдөртэй. 3 сарын 8 (Мартын 8) гэж хэн нэгнээс бэлэг нэхэж, хатан хааны дүрд тоглох өдөр биш.

Хатуу ч гэсэн хэлмээр санагдаад уджээ.

Байгууллагын эрчүүд чинь хүндлэл үзүүлж, эр нөхөр, үр хүүхэд чинь хайр талархалаа үзүүлж байгаа бол битгий хүлээж ав гэсэнгүй. Энэ бол таныг хүндлэж эрх ашгийг тань хамгаалсанаа илэрхийлж байгаа бэлэг.

“Баяр тэмдэглэхгүй болохоос бэлэг өг гээгүй” гэж бүү бэлэг нэх бүсгүйчүүдээ!!!
“Эрх ашгаа хамгаал” гэж дуу хоолойгоо улс болон дэлхий даяар нэгтгэх өдрийг 8th of March, Орос ах нарын хэвшүүлсэн Мартын 8 (сар) буюу Монголоор бол Гуравдугаар сарын 8 өдөр билээ.

Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга 2020-03-07