Өсвөр үеийнхний сэтгэлийн хөдөлгөөн яагаад тогтворгүй байдаг вэ?

EQ ГЭЖ ЮУ ВЭ? EQ гэдэг нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чадварыг хэлдэг. Өсвөр насны зарим хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнөө огцом илэрхийлдэг байхад зарим нь сэтгэлийн хөдөлгөөнөө огт илэрхийлдэггүй. Энэ юутай холбоотой вэ? сэтгэлийн хөдөлгөөнөө ямар арга замаар илэрхийлэх вэ? гэдгээ мэддэггүйтэй холбоотой.
Сэтгэлийн хөдөлгөөнөө буруу илэрхийлэх эсвэл огт илэрхийлэхгүйгээс болоод хүүхэд аав ээжтэйгээ ойлголцохгүй болох, гэр бүлийхнээсээ хөндийрөх, янз бүрийн муу зуршилд автах, архи уух, тамхинд донтох, буруу хүмүүстэй нөхөрлөх, цаашлаад гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох, сэтгэцийн эмгэгт өртөх гэх мэт эрсдэл үүсдэг.
EQ СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР ХҮҮХЭД ЯМАР ҮР НӨЛӨӨГ АВАХ ВЭ?
– Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх арга замуудыг мэдэж авна.
– Өөрийнхөө хэн бэ гэдгийг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөн болон өөрийн чадвараа илүү сайн ухаарна.
– Өөрийгөө зөв илэрхийлэх чадвар нэмэгдэнэ.
– Бусадтай харьцах хандлага сайжирна.
– Хүмүүстэй харьцах харилцааны чадвар өснө.
– Өөрийн дотроос болон гаднаас ирж байгаа буруу түлхэцүүдийг хянадаг болно. (Жишээ нь: Гар утас, компьютер тоглоомонд донтохоо болих, архи, тамхинаас татгалзах, эсвэл давтамжаа багасгах, г.м.)

Монголын Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн