Суралцахуйн бэрхшээлтэй алдартан

1. Суралцахуйн бэрхшээл бол сэтгэцийн эмгэг юм уу оюуны хомсдол биш, хүн бүрд байдаг төрөлхийн онцлог.

Суралцахуйн бэрхшээл нь хүний сэтгэц, мэдрэл дээр тулгуурласан танин мэдэхүйн зарим үйл явцад үүсэх бэрхшээлийг хэлдэг бөгөөд энэ нь хүний танин мэдэхүйн мэдлэг эзэмших суурь чадварууд болох унших, бичих, тоо бодох, төрөлхийн зарим нэг танин мэдэхүйн сэтгэцийн үйл явцад асуудалтай хүүхэд болон насанд хүрэгчдэд илэрдэг.

Жишээ нь: Та бидний үзэх дуртай Sister Act, The Color Purple зэрэг инээдмийн киногоороо дэлхийн алдартай жүжигчин болох Вупи Голдберг . Тэрээр  насанд  хүрсэн хойно dyslexia-тай гэдгээ мэдсэн бөгөөд түүнээс өмнө сургуульдаа хангалтгүй сурдаг гэж боддог байсан бөгөөд 17 насандаа сургуулиа орхиж байсан хэдий ч сайн багшийн тусламжтайгаар өөртөө итгэлтэй болж авъяаслаг жүжигчин болоод зогсохгүй дэлхийн Эмми, Тони, Академийн шагнал, Грэмми зэрэг шагналуудыг хүртсэн 16 хүний нэг болж чаджээ..

Кино жүжигчин: Whoopi Goldberg

Суралцахуйн бэрхшээлийн хэлбэр: Дислекси