“Юу ч сурч чадахгүй”, “сахилгагүй” гэж хочлогдсон хүүхдүүдийн авьяасыг нь олж, чадах зүйлийг нь нээж өгөхийг Тэгш хүртээмжтэй боловсрол гэнэ.
Суралцахуйн бэрхшээлтэй, “Анхаарлын сарнилттай”, ADHD-тэй хүүхэд гэж тодорхойлж мэдэхгүйгээс үүдээд хурдан уншиж чадахгүй, анхаарлаа төвлөрүүлж удаан сууж чаддаггүй хүүхдийг Оюуны хомсдолтой хүүхийн 70-р сургууль руу шилжүүлж байсан явдал байдаг.
******************************
Та хэр олон ажил сольсон бэ? 4 жилийн дотор 10 ажил сольсон хэн нэгнийг таньдаг уу?
Суралцахуйн бэрхшээл, ADHD-тэй хүмүүс дундаж хүмүүсээс ажил солих магадлал 3-4 дахин өндөр байдаг. Тэд өөрөө өөрийнхөө онцлогт тохирсон ажлыг олон олтлоо ажил сольдог. Суралцахуйн бэрхшээл хүн амын 50%-д тохиолдох магадлалтай.
Манай подкастын энэ удаагийн дугаарт:
1. “Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн”-гийн ахлах сэтгэлзүйч, докторант П.Мягмаржаргал
2. Сэтгэлзүйч, психометрикч Б.Жавзан нар “Авьяас билгийн өгөгдөл” сэдвээр ярилцлаа.
Хөтлөгч: З.Цэлмэг /Монголиан Экономик сэтгүүлийн сэтгүүлч/
“Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн”-гээс эрхлэн явуулж байгаа Мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэц засалч, сэтгэцийн эмч нарын хамтарсан “СЭТГЭЛЗҮЙ” фэйсбүүк группийн мэргэжилтнүүдийн сэтгэлзүйн зөвөлгөө мэдээллийн цуврал подкаст №5