Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор # ТАХАЛ” гэж зарлалаа. Дэлхийн 100 оронд халдвар тархаж, 110000 хүн өвчилж байна. ДЭМБ-ийн ерөнхий захирал хэвлэлийн хурал дээр “Энэ тахал бодит болж, энэ вирусээс дэлхийн олон улсууд өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалж байна.” Now that the virus has a foothold in so many countries, the threat of a pandemic has become very real,” WHO Director-General Dr. Tedros.
Бүх улс даяар улс хоорондын зорчих, аялах, хөдөлгөөн хоригдож бүх улсууд оршин байгаа газар нутагтаа, улс улсдаа цоожлогдон тахалын тархалтын цар хүрээг хумиж, дэлхийн хүн төрөлхтөн дор бүрнээ тусгаарлагдан улс орон бүртээ тахалыг зогсоох арга хэмжээ авах шаардлагатай боллоо.
Бүх зүйл сайн сайхан болно гэж өөдрөг сэтгэлээр гэр гэртээ үр хүүхэд, ахмад хөгшид, гэр бүлийнхээ гишүүн бүрийн бие ба сэтгэлзүйн сайхан байдал буюу сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах хариуцлагатай, хүлээцтэй, тэвчээртэй хамгийн гол нь хайр, хайраараа бие биенээ бүлээцүүлж халуун дулаахан гэр орондоо хамаг жаргалаа хуваалцах цаг хугацааны эргэлтийн хэсэгхэн мөч ирсэн үргэлжилсээр л байна.
Сандарч тэвдэх зүйл үгүй. Цахилгаан мэдээ дамжуулж, шуудан орж утсаар ярьдаг үе саяхан байлаа. Хүн бүр гартаа ухаалаг утастай, холыг ойр болгож, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, нүүр нүүрээ харан жаргал зовлонгоо хуваалцаж, дэлхийн мэдээг цаг алдалгүй сонсдог энэ үед интернет орчинд бид хамтдаа байна.
✔️Бидний нийгмийн харилцаа хязгаарлагдаагүй.
✔️Бидний мэдээлэл авах боломж нээлттэй.
✔️Бидний бие биендээ сэтгэл тавих чин сэтгэл хумигдаагүй .
✔️Бидний нэг нь нийтийнхээ төлөө цохилох зүрх оршиж байгаа энэ үед
🇲🇳Бид улс улсдаа түгжигдэн, уужуухан сайхан сэтгэлээр, бачимдал бухимдлаар сандралдалгүйгээр
Бие даасан улсынхаа хүүхэд, залуус, хөгшид хүн нэг бүрийг хайрлан хамгаалах цаг иржээ.
Сэтгэлээр баян байж, хайраараа бие биенээ мялааж💞, сэтгэлээ зориулдаг хайртай хүмүүстэйгээ хамтдаа гэртээ байх хамгийн сайхан.
Сэтгэл санаагаа тайван байлга. Бусдыг дагаж сандрахгүй, нийгэмд сэтгэлзүйн паникыг хэт хөөрөгдөхгүй, айл өрх бүр сэтгэлзүйн дархлааг өөртөө бий болгоё💪.
Маск зүүх, гараа угаах нь хэвшил болох үүрэгтэй. Монголын сайхан нутаг ус, ургамал ногоогоор тэжээгдсэн малчидын хөдөлмөөр мах сүүгээр тасрахгүй. тариаланчдынхаа хөдөлмөөр үр тариа нь тасрахгүй буянтай улс бид.
Бүтэн жил түгжэгдсэн ч халуун хошуутай малын буян барагдахгүй.
Сийрэг тархай сууршилтай, сэрүүн сайхан салхилах агаартай, цэвэр тунгалаг устай, есөн эрдэнийн баян нутагт түгжигдсэн азтай улс бид.
Өрх бүрийн насанд хүрэгчид сэтгэлзүйн тайван байдлаа хадгалж, сэтгэлзүйн дархлаагаа бэхжүүлж үр хүүхдүүд минь тайван амгалан байна.
Айл өрх бүрийн, цаашилбал Монгол улсын нийт хүн амын сэтгэлзүйн сайн сайхан байдал💖, сэтгэцийн эрүүл мэндэд насанд хүрсэн иргэн бүрийн үүрэг чухал тул дор бүрнээ эрхэмлэе.