Сэтгэл зүйн үйлчилгээ

Орчин үеийн сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээний практик улам боловсронгуй болсоор байна. Сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна гээд үйлчлүүлэгчээ өөрийг нь яриулах уламжлалт арга хэдийнээ ард хоцрогджээ. Орчин үеийн сэтгэлзүйн зөвлөгөө нь  Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангасан сэтгэлзүйн психометрик тестийн оношилгоон дээр тулгуурлан бүх насныханд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, цаашлаад сэтгэц засал хийх, сэтгэцийн дараагийн шатны байгууллага, сэтгэцийн эмчийн үйлчилгээ авах, хувь хүний хөгжлийн зөвлөгөө куочинг шаардлагатай эсэхийг тодорхойлдог цогц мэргэжлийн үйлчилгээг шаарддаг болжээ.

Хүн өвдлөө гэхэд ямар ч тохиолдолд оношоо тодруулахын тулд эхлээд өрхийн болон дүүргийн эмчид ханддагтай адилаар сэтгэлзүйн асуудал тулгарсан бол сэтгэлзүйч юм уу сэтгэцийн эмчид ханддаг. Гэвч очсон эмч болгон шууд эмчилгээ бичиж чадахгүй, заавал оношилгоо шинжилгээ хийлгүүлэхийг шаарддаг төдийгүй шинжилгээ хийлгэсний дараа хариуг нь барьж очоод өвчнөө тодруулан, эмчилгээ бичүүлдэг шүү дээ.

Гэтэл өнөөдөр манай улсад сэтгэлзүйн салбарт ямар ч сэтгэлзүйн оношилгоо хийлгүйгээр зөвлөгөө гэх зүйл өгсөн хэвээр байна. Бие нь өвдсөн хүн өрхийн эмчээс анхан шатны чиглэл аван дүүргийн эмнэлэг дээр лавшруулан оношлуулж, эмчилгээ хийлгэх тохиолдолд нарийн мэргэжлийн эмч рүү шилжүүлдэг шиг сэтгэлзүйн асуудалтай тулгарсан хүн сэтгэлзүйгээ тестээр оношлуулж сэтгэл зүйн зөвлөгөө авах, хувь хүний хөгжлийн коучинг хийлгэх, бүр цаашилбал шаардлагатай тохиолдолд сэтгэц засал хийлгэх, сэтгэцийн эм уух, сэтгэц засалч, сэтгэцийн эмчид хандаж сэтгэцийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.

Эндээс сэтгэл зүйч, мэргэжлийн сэтгэлзүйч гэсэн хоёр өөр түвшиний ойлголт гарч ирж байгааг анзаарч байгаа байх. Сэтгэл зүйч бол оношилгоо хийлгүйгээр тухайн хүний стресс бухимдлыг тайлах, сонсох үүрэгтэйгээр өрхийн эмчтэй адил байгаа бол Мэргэжлийн сэтгэлзүйч нар сэтгэл зүйн тестийн оношилгоон дээр суурилсан зөвлөгөө өгч,  чухам ямар чиглэлийн үйлчилгээ хэрэгтэй байгааг нь тодорхойлж, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлдгээрээ дүүргийн нарийн мэргэжлийн эмчтэй адил юм. Гэтэл сэтгэлзүйн оношилгооны багаж хэрэгсэл сэтгэлзүйч болгонд байдаггүй төдийгүй манай улсад сэтгэлзүйн тестийн оношилгооны стандарт боловсрогдоогүй явж ирсэн.

Энэ үүднээсээ манай МССХҮХүрээлэн сэтгэлзүйн тестийн оношилгооны стандартыг боловсруулж, тест стандартчилж, стандартчилагдсан психометрик тестийг сэтгэлзүйн зөвлөгөө оношилгоонд нэвтрүүлж практикт хэрэглэж байгаагаараа анхдагч мэргэжлийн байгууллага болж байна.

МССХҮХүрээлэн нь сэтгэлзүйн тестээр оношилгоо хийж, хүүхдэд бол тухайн хүүхдийн оюуны (IQ) болон сэтгэлийн хөдөлгөөний (EQ) сул болон давуу талуудыг тодруулж:

  1. 10-аас дээш насны хүүхэд байвал өөрт нь зөвлөгөө өгөх,
  2. Эцэг эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө өгөх
  3. Шаардлагатай бол тухайн хүүхэдтэй холбоотой багш, нийгмийн ажилтан, хүүхдийн байцаагч нарт зөвлөмж хүргүүлэх
  4. Төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар үйлчилгээ явагдаж байгаа тохиолдолд нийт зөвлөх үйлчилгээнд хамрагдаж зөвлөгөө авагчдын онцлогт статистик анализ хийн, нэгдсэн дүгнэлт гарган хувь хүн, асран хамгаалагч, нийгмийн ажилтан болон бусад, бүлгийн буюу байгууллагад очих гэсэн 4 хэлбэрээр “Бүлгийн тайлагнал” гаргаж, зөвлөмж зөвлөгөөг хүргэн ажиллаж,

Харин насанд хүрэгчдийн хувьд тухайн хүний бие хүний төрх байдлыг өөрт нь танин мэдүүлж, оношилгоон дээр тулгуурласан зөвлөгөө өгөн ажиллаж байна. 

Манай Хүрээлэнгийн давуу тал бол хүн амын бүх насны бүлгийн хүмүүсийн сэтгэлзүйн онцлог, хувийн онцлог байдлын сул ба давуу тал, суралцахуйн бэрхшээл, бие хүний эмгэгийн талаар тодорхойлолт бичин, зөвлөгөө өгч, зөвлөмжийг бичгэн хэлбэрээр гаргаж өгдөг Монгол Улсад анхны мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Бид оношилгооны үр дүнд дараах 5 зүйлийг тодорхойлдог:

  1. Сэтгэлзүйн зөвлөгөө: Зөвлөгөөг хэдэн удаа үргэлжлүүлэх, тогтмол хугацаанд авах шаардлагатай эсэх,
  2. Сэтгэц засал: Сэтгэц засал хийлгэх, ямар төрлийн сэтгэц засал (CBT, Dialect гэх мэт) хийлгэх шаардлагатай эсэх, /Бид депресс, стрессийн түвшинг тогтоож, Бие хүний эмгэгийг урьдчилан тодорхойлж сэтгэц засал явуулдаг/
  3. Хувь хүний хөгжлийн коучинг: Бие хүний зан төлвийн асуудалтай хүүхэд, насанд хүрэгчдэд хувь хүний хөгжлийн коучингийн үйлчилгээ авах шаардлагатай эсэх,
  4. Нөлөөлөгчдийг зөвлөгөөнд хамруулах: Тухайн хүний сэтгэц, зан төлөв, бие хүний онцлогт нөлөө үзүүлж байгаа хөндлөнгийн хүмүүс болох эцэг эх, асран хамгаалагч, хань нөхөр, бусад хүмүүсийг зөвлөгөөнд хамруулах шаардлагатай эсэхийг тодруулах,
  5. Дараагийн шатны байгууллагад шилжүүлж хамтран ажиллах: Нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчтэй хамтарч эмийн эмчилгээ, сэтгэц заслыг хослуулан эмчлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмчийн оношилгоо, эмчилгээнд явуулах шаардлагатай эсэх зэргийг тодруулж байна.  

Нэгэн нарны дор зэрэгцэн амьдарч байгаа Их төрөлтийн үеийн эмээ өвөө, Х үеийн ахмад насны эцэг эхчүүд, Мянганы үеийн дунд болон залуу эцэг эхчүүд, Z үеийн залуус, өсвөр, бага ангийнхан, Алфа үеийнхэн буюу 1 дүгээр ангиас дооших насны хүүхэд багачуудад гээд бүх насныханд хувь хүний онцлог, мэргэжил сонголт, давуу, сул талаа ойлгох, цаашид анхаарах, зөвлөгөө зөвлөмж авах сэтгэл зүйн эрэлт хэрэгцээ, нийгмийн захиалгад үндэслэн бид contemporary буюу орчин үеийн стандарчлагдсан сэтгэлзүйн тестийн оношилгоонд суурилсан сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

Монголын Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн

https://web.facebook.com/setgelsudlal.mn/