Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг дэмжих “7” арга

👉

1)Тэдэнтэй сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны талаар ярилцах. Мөн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаантай холбоотой сонирхолтой ном санал болго. Зарим нэгэн хэсгүүдээс өөрөө уншиж өг. Жишээлбэл: “Даниел Голмэн” – Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан’ гэсэн ном байж болох юм. Өөр үүнтэй холбоотой ном өгүүллэгүүдийг уншиж өг.

👉

2) Гэрт нь байнга давтуулж байх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг хөгжүүлэхэд дасгалжуулалт, дасгал маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг таних, санах хэрэгцээ шаардлага хүүхдэд бий.

👉

3) Өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг таньж мэдэх нь тийм амархан бий болдог зүйл биш юм. Энэ нь тусгай хөтлөлт, тодорхой цаг хугацаагаар хэмжигддэг байна. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх арга зүйн талаар бүрэн мэдлэггүй байдаг.

👉

4) Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг хөгжүүлэх дасгалжуулалтын арга зүйг хүүхдүүддээ хэн нэгэн хүнээр заалгуулж түүнийгээ гэрт нь давтахад нь та тусалж болох юм.

👉

5) Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг тогтоох тестээр өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны түвшинг тогтоо. Тэгээд өөрийн болон хүүхдийнхээ сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны түвшин хаана байгааг мэдээд ав.

👉

6) Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг оношлуулж байж та өөрийнхөө хүрсэн түвшин, хүрээгүй түвшинг илүү сайн таньж мэдэх учир энэхүү стандартчилагдсан тест нь танд өөрсдийгөө оношлох болоод яг ямар ур чадваруудаа хөгжүүлэх вэ? гэдгийг танд илүү тодорхой харуулж өгөх болно.

👉

7) Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг хөгжүүлэх ямарваа нэгэн бүлгийн сэтгэл засалд хүүхдүүдээ оролцуул. Бүлгийн сэтгэл засал нь дэлхий нийтэд сүүлийн үед өргөн хөгжиж байгаа ба Монгол улсад харамсалтай нь хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг хөгжүүлэх бүлгийн сэтгэл засал, сургалтууд харьцангуй бага байдаг.

👨‍👨‍👧‍👦
👼

🙇‍♀️- Хэрэв та хүүхдэдээ сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгоо хийлгэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. 🤯

⏰

☎️

Утас: 70007188, 8044718

#МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн

Leave a Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.