Эмпати 3 түвшин

1. Дэлхийн ба Улсын, 2. Олон нийтийн ба байгууллагын, 3.Хувь Хүний

Эмпати гэдэг нь бусдын сэтгэл хөдлөлүүд уйтгар гуниг, өвчин зовлон, баяр хөөрийг мэдрээд, хамт сэтгэл хөдлөн түүнийгээ сэтгэл хөдлөлөөр буцаан илэрхийлэхийг хэлнэ. Гуниглахыг мэдрээд хамт гуниглаж сэтгэлийг засаж, сэтгэлийг тайтгаруулах. Өвдсөн бол сэтгэлд нь дэм болж, ялж чадна давж чадна гэж зоригжуулах болон материаллаг болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх. Баярласан бол хамт баярлаж, урамын үгээр мялаах, сайшааж урамшуулах юм. Ийм нарийн бөгөад өргөн утгыг агуулдаг тул олон улсын нэршилээр Еmpahty-Эмпати галиглаж хэрэглэдэг. Мэдрэмжгүйгээр сэтгэл хөдлөл үүсэхгүй. Сэтгэл хөдлөлгүйгээр эмпати үүсэхгүй.

Эмпати 3 түвшинтэй:

1. Дэлхийн ба Улс орны. Дэлхийн хэмжээнд үлгэр болохуйц эмпатиг 27-ны өдөр манай улсын ерөнхийлөгч гаргалаа. Нүүгээд явж чадахгүй, олон мянган жилийн түүхэн хэлхээ холбоотой мөнхийн хөршид аюулт тахалаар хэдэн зуун хүн өвчлөн, халдварт тахалын уурхай болсон өмнөд хөршдөө айлчилж 30000 хонь бэлэглэж Дэлхийн олон улсын сэтгэлийн утсыг хөндснөөр барахгүй өмнөд улсын түг түмэн иргэдийн баярлах, талархах сэтгэлийг хөдөлгөөд авлаа.
Тэднийг халдварт тахал эхлүүлсэн гэж доромжилж, шүүмжлэхийн зэрэгцээ эдийн засгийн асар их хохиролоос гадна сэтгэл санааны гүн хямралд улс нийтээр нэрвэгдсэн энэ үед ерөнхийлөгчийн айлчлал Монголын ард түмний Эмпатиг илэрхийлсэн бэлэг байлаа. Энэ хувийн тоглолт гэхээс илүүтэйгээр Монголын нэр хүндийг өргөсөн үйл явдал болсон.

2. Олон нийтийн ба байгууллагын. Томоохон байгууллагууд ажилчид гэрээсээ онлайнаар ажлаа хийж, зарим ажил олгогчид цалинтай чөлөө өгч байна. Түрээслүүлэгчид 20-100% хүртэл түрээсийг чөлөөлж байна. Энэ бол улсаа, олон түмнээ, олон нийтийг бодсон эмпати хэлбэр билээ. Мөн олон янзын хөнгөлттэй урамшуулалтай марктенг явуулж байна.

Ганцхан банк ….л улс үндэстэний хэмжээнд үүссэн 1-р түвшингийн эмпатиг мэдрэхгүй байна гэж үү😔!!!

Жижиг байгууллагын хувиас хотод ганц бие оффис менежерээ цагаан сараар эцэг эхтэйгээ байг гээд “Байдал яаж ч эргэж болно, хөдөлгөөн хааж магадгүй ирэхэд чинь хөдөлгөөн хориод оруулах ч үгүй байж магад гэж зөвлөөд 2 сарын 21-нд чөлөө олгон нутаг руу нь явууллаа. Нааш ирэх бол 27-нд гараад хэрэггүй. Бүгд наашаа цувна халуунаа хэмжүүлнэ. Түгжрэл үүснэ. 3 сарын 1-нд гараарай гэж зөвлөсөн юм. 3-9 болголоо. Манай байгууллагын залуусын 80% гаруй нь онлайнаар ажлаа хийдэг. Хурал уулзалт, хийх ажлууд бүгд онлайнаар явагдаж хамтын drive-d хадгалаад 1 жил гаруй болж байна.

3. Хүн бүрт эмпати бий. а.Хувь хүнээс хувь хүнээ хүртэх б. Хувь хүнээс бүлэг олон нийтийг мэдрэх гэсэн 2 хэлбэртэй.
3.а. Хувь хүн бүр гэр бүл ойр дотны хэн нэгэн маань өвдчихвий гэж санаа тавьж, өвчин зовлонтой, гэр орон галын аюулд орсон… гэх мэт олон янзын зовлонд өртсөн хэн нэгэндээ хандив өргөж, урам өгч сэтгэлийн дэм үзүүлдэг. Энэ бол хувь хүнээс хувь хүнд чиглэсэн эмпати юм.

3.б.Харин бид олон нийт, бүлгээ, нийгмээ хүртэх эмпати зарим талаараа султай үндэстэн юм.
Нийгэм, олон нийтээр үл үзэгдэх вирус аюултай шүү гэж анхааруулсаар байхад маскгүй явна. Цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй орох гарах замыг хаалаа. Орон нутаг руугаа зарим нь чиглэлээ. Орох гарах урсгалын хаахыг сунгалаа. Хот руу орж ирэх пост бүр дээр маргаан үүсгэж, хулгайн замаар явж баригдан өөрсдийгөө болон өрөөлийг стрессдүүлж бухимдуулаад л байна. Үүрэг даалгавар гүйцэтгэж хяналт тавиж байгаа 27-ноос 3-ны өглөө ээлжинд гарсан “азгүй тэр албан хаагчид”-д уур уцаараа илэрхийлж бухимдацгаах хэрэггүй сэн. Тэд биднийг хамгаалах даалгавар авсан үүрэгт ажлаа л хийж байгаа хүмүүс. Тэд тушаал шийдвэр гаргадаг Улсын онцгой комисс, засгийн газар биш. Ердөө үүрэг гүйцэтгэгчид.

Нэг хүний увайгүй зан, нийтэд учирсан аюулыг мэдрэхгүй хувь хүний эгогоор аашилсан ааш бүхэл бүтэн Өмнөд Солонгос улсыг тахалд нөмөрүүллээ.

Цаг үеэ зөв мэдрэе. Таны гаргаж байгаа үйлдэл бүрийн угт эмпати оршдог юм. Эмпати Сэтгэл Хөдлөлийн Оюун Ухаан буюу EQ-н нэг чухал бүрдэл бөгөөд бид ямар EQ-тэй ард түмнээ олон улсад харууллаа. Хувь хүн та, байгууллага та олон түмэндээ EQ харуулах цаг иржээ.

Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга