Аз жаргалыг бид хаанаас хайдаг вэ?

Гар утасгүй нь гар утастай, байргүй, байртай, машингүй машинтай, бизнес ашиг орлого их олохыг аз жаргал гэж боддог 😝.
Энэ бол хэрэгцээ бол хэрэгцээ тань хангагдаж байна, аль эсвэл хэрэгцээгээ хангах гэж таны зүтгэж хөдөлмөрлөж, ажил хийж хийж орлого олох гэж байгаа зүтгэл бус уу. “Хэрэгцээнд хязгаар байхгүй” тиймээс биднийг хааяа хэрэгцээгээ хязгаарлаж дийлэхгүй шунаад байдаг талтай. Харин ……

Хааяа ч гэсэн яншаад, ааш нь олдохгүй ч ч халуун хоол хийгээд хүлээгээд сууж байгаа эхнэрээ 👩 харах тэр мөч

Хашгирч хөөрөлдөж үймүүлж бусниулах үг авдаггүй ч ажлаас ороод ирэхэд “Аав ээж” ирлээ гээд инээгээд урдааас гүйх хүүхдүүдэдээ 👶харах мөч

Хайрлаж өсгөнөөс тань хариу нэхэхгүй аав ээж үр хүүхэдтэйгээ махаа чанаад, бор цайгаа уугаад суух ээж аавтайгаа👴👵 мөч

Ажил ихтэй гэртээ үзэгдэггүй ч олсон хэдэн бариад ирэх хань нөхөр👨 чинь

Ажил сайжруулахын төлөө хааяа нэг муудалцдаг ч ажлын хамт олонтойгоо хамтран зүтгэх мөч📈,

Ажилгүй удаан суухад олох орлоготой, харилцах нөхөрлөх хамт олонтой🏢 байх ажил төрөл тань

Хичээл номондоо дарагдаад яаж ард гарнаа гээд шалтгалтаа өгсний дараа хийх юмгүй амарч суухдаа сургуульд ч хичээл ном📚 зорилготой, найз нөхөдтэйгөө хөөрлдөж суух мөч…

Мөч 🕛 бүр таны аз жаргал💗💓💖.
Аз жаргал хажууд тань байгаа мөч бүрээ л та “Мэдэр”-ээрэй.

Гэр бүлтэйгээ бор дээвэр доороо, хамт босоод, цайгаа хоолоо, хуваагаад үр хүүхэд, аав ээж, хань нөхөртэйгээ хамт байх хамгийн сайхан аз жаргал.
“Сэтгэлтэй хүмүүстэйгээ хамт, байж тэдэнд сэтгэлээ зориулах бас сайхан аз жрагал.”

Энэ каритинд бас давуу тал байна😁. Гэртээ үзэгддэггүй аав ээж, хань нөхөрүүдэд хамт байх боломж олдлоо. “Гэр бүлтэйгээ👪 хамт байх алтан мөчүүдийг сайн ашиглаад аваарай”.

Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга “Аз жаргалыг хаанаас хайх вэ?” олон нийтэд зориулсан лекцийн хэсгээс