Титэм вирус хэлж ирээд байна.

Солонгост Хятадад очиж байгаагүй хүнээс халдвар илэрсэн гэдэг нь “халдвар нууц үедээ явж байгаад илэрсэн байна” гэсэн үг.

Монголд халдвар эхэлсэн нууц үедээ явж байвал та яах уу. Та бидний дунд ч халдвар далд хэлбэрээр оршиж, тээгч нь бидний дунд явж байгаа эсэхийг мэдэхгүй.

Одоо дор бүрнээ л хичээх хэрэгтэй байна. Юун цагаан сараар золгох (гэр гэртээ битүүрээд, цагаалах), юун Мартын 8, юун Цэргийн баяр, юун төрсөн өдөр вэ тэмдэглэх вэ?.
Эрдэмтэд халдварын оргил үе 4 сард болно гэж анхааруулсаар байгаа.

Баярлаж хөөрөх биш
Болгоомжтой байх үе юм сан.

Халдвар авсны дараагаар
Хар толгойгоо буруутгавдаа
Хамаа намаагүй байж
Хавийн хүнээ өвчлүүлэв
Өөрөө та өвдвөл
Өрөөлийг та өвчлүүлнэ
Өрөөлд халдвар тараахаас өмнө
Өөрийн хайрт хүмүүстээ хүргэнэ
Хэнэггүй Монгол зангаараа
Хэнгэрэггүй юм шиг дураараа аашилж
Гайхамшигтай удамтай Монгол дархлаатай
Гайт вирус миний биед
Гал авалцуулж чадахгүй гэж
Хуурай агсамнах хэрэггүй

Хуумгай байх цаг биш
Тахал нууцаар үржиж байна
Таны хэнэггүйгээс эхэлсэн халдвар
Талын Монголоор тарвал
Тоотой хэдхэн Монголчуудаа
Тахалаар өвчүүлсэн буруутан ТА
Төр засгаа бүү буруутга
Төрсөн ухаанаасаа буруугаа хайгаарай

Өвчин хэлж ирэхгүй
Хийсэж ирнэ гэдэг байсан бол
Титэм вирус хэлж ирээд
Тахал таны өмнө зогсож
Та амаа нээн, намайг амьсгална уу гэх мэт
Таны хэнэггүй байх тэр мөчийг
Тандан хүлээгээд зогсож байна.

Байгаа бүхнээ зориулдаг гэр бүл
Бие сэтгэлээ зориулдаг үр хүүхэд, хань чинь
Булт олон Монголын эрүүл мэнд
ТАНААС хамаарах энэ үед
Бүгд харицлагатай байя.

Хотол төгс хэмээх Хулгана жилдээ
Хотол олноороо эрүүл энх
Хотонд дотроо
Хороо нь дотроо
Гэр гэртээ сайхан битүүрч, цагаалаарай.

Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга