Дарга Монгол

Аль их, дээд сургууль төгссөнийг энд дурьдах нь илүүц биз. Аристотель нэгэн цагт Бүхий л зүйл дууриах урлаг дээр тогтсон байдаг гэж Туурвил зүй номон дээрээ дурьдсан байдаг. Үүнээс үзэхэд бид хэн нэгнээс жишээ загвар авч гадаад байдал хандлагаа ухамсартай, ухамсаргүйгээр дууриаж амьдралын мөрдлөгөө болгодог мэт. Том болоод захирал болно гэдэг хүүхдээс, би сайн тийм зүйл хийдэг ингэдэг мэргэжилтэн болно гэж тодорхой ярьдаг хүүхэд их ховор учир нь тэр хүүхдэд дарга бол захирал босс болно тээ ингэнэ тээ гэдэг ээж ааваас үүдэлтэй.
Үүнээс л эхлэнэ энэ амьдрал. Монгол эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйд ихэвчлэн цагийг нь тулгаж санаа тавьдаг энэ бол ахлах сургууль төгсөж эхлэх тэр мөчид гэнэт л аль их, дээд сургуульд сургах вэ Маркетингийн хүн болгоно эмч эдийн засагч гээд тоотоо хэд рүү сарвааж авах үгүй нь тодорхойгүй цалинг нь бололцоо боломжийг нь судална. Хүүхдээ ямар мэргэжил сонгож ямар хүн болгох вэ гэдэгт өсөж торних үйл явцад нь анхаармаар санагдах юм. Тэгээд л цагийн тулгаж тухайн хүүхдэд ямар мэргэжил тохирох чадах эсэхийг нь үл хамаарч гайгүй гэсэн хэн нэгний чиг баримжааг урьтал болгон аль нэг сургуульд оруулж орхино.
Соён гэгээрүүлэгч телевизийн эрдмийн чуулганаар ахмад судлаачид ярьж байх юм. Их сонирхолтой нь тэд өнөөгийн залуусын байгаа байдалд их сэтгэл дундуур байна. Ямар сайндаа нэгэн нэрийн нууцалсан өөрт тохиолдсон явдлаа өвгөн судлаач ярьж байна. Түүний найзын охин нь гадаад дотоодын олон ч сайхан оронд мэргэжил эзэмшижээ гэвч ажилд ордоггүй орсон ч тэнцдэггүй гэнэ. Гэтэл тухайн охинд мэргэжил, чадамжийн судалгаа хийхэд хамгийн сонин нь Үсчин хийх чадамжтай гэж гарч гэнэ. Энэ хэтрүүлэгтэй мэт боловч бидэнд үнэхээр цаанаасаа хийж чаддаг, тухайн үүргийг сайн хийх боломжит байгалийн өгөгдөл буй. Гэтэл үсчин, тогооч гээд сайн сайхан илүү их боломж нээж болох зарим хүнд байхгүй чадвар түүнд байхад яагаад дарга дарга болох гэж зүтгэнэ вэ
Энэ ч дүүрч өөртөө баймгүй чадварыг бий болгох гэж хичээх, дарга болох гэж яарах залуусыг удирдлага нь голох???? Энэ бас л нэгэн танилд минь тохиолдсон явдал. Сургуулиа төгсөөд удаагүй охин нэгэн компанид ажилд оржээ байгууллагын нөхцөл байдал, хүн хүч дутмаг байсан үед түүнд тодорхой хэсгийг хариуцаж ажилллах үүрэг оноож шууд удирдлаган доор ажиллаж үйлчилгээний таатай байдлыг бүрдүүлэх ажил хийв тухайн компаниар үйлчлүүлж байгаа хүн бүрт найрсаг дотно хандах, байгууллагын өнгө үзэмжинд анхаарал тавьж дотоодод орж ажиллах үүрэгтэй байв энэ үүргийг нь ч түүнд нилээн л чиглүүлж хэлж гэвч тэр охин дэндүү дээгүүр нисчихэж хийж байгаа.
Ажилдаа гүйцэтгэлгүй сайхан хувцаслаж зүгээр суухаас цаашгүй үр дүн гаргахгүй байв. Алдаа дутагдалыг нь хэлэхэд хэнэггүй гэгч нь сайхан хувцаслаад л суух ёстой би ахлах эдгээр хүмүүсийг даргалж байгаа гэж хариулах. Залуу хүн яаж юм хийж сурах вэ яавал дээр бол гэж хөгжихийг бодохийн оронд Дарга болох гэж яарах юм. Монгол Даргуудаар дүүрчихвэл хэн сайн гүйцэтгэгч, хэн нь сайхан хоол хийдэг газар нээж, хэн нь барилга барьж хэн нь сэтгүүлч хийж хүмүүсийн оюуныг дайлах юм бэ
Б.Баярцэнгэл