“Сэтгэл судлал” Монгол улсын хувьд шинэ ойлголт хэвээр байх шиг…

Гэвч энэ салбарт хүчээ өргөж ажиллаж байгаа салбар салбарын судлаачид энд тэнд сургалт, оношлогоо, зөвөлгөөний төвийг шил шилээ даран нээж улмаар цуваж хаагаад л нэг тийм рисктэй бор зүрхээрээ буянаа түгээгээд л явна. Зарим нь дүнгэн данган одоо ч хичээсээр л …

Нэгэн судлаачтай ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ Монгол улс хүнээ судалдаггүй, харин Монголчуудыг гадаадын хаанах нь үл мэдэх олон улсын байгууллага ямар зорилготой нь тодорхойгүй ч сонирхон судалдаг гэнэ.

Монгол улс хүнээ судалдаггүй, харин Монголчуудыг гадаадын хаанах нь үл мэдэх олон улсын байгууллага ямар зорилготой нь тодорхойгүй ч сонирхон судалдаг
Сэтгэл судлаач гэхээр л намайг уншаадахдаа, би ямархуу хүн бэ гэж захын хүн л асууна. Энэ бол маш болхи бөгөөд утгагүй асуулт энэнээс л эхлэнэ. Сэтгэл судлал бидний мэдэх үзмэрч, хардаг үздэг гэх хүмүүсийн ажлыг биш хүний тархи, хүний ертөнц танин мэдэхүйн хөгжил тогтолцоог судалдаг шинжлэх ухаан юм. Нэг үгээр батлагддаг нотлогддогт орно л гэж ойлгох хэрэгтэй.

Саяханыг хүртэл бид Байгууллагын сэтгэл зүй, өсвөр насны сэтгэл зүй гээд л ойлголтуудыг ойлгодоггүй нэг тийм хөндий хол ойлголт байсан. Харин одоо чихэнд сонсогдож тархинд буудаг болоод байгаа нь Сэтгэл зүй, сэтгэл судлалын оролцоогүй салбар байхгүйг л батлаад байна. Аргагүй л дээ суурь шинжлэх ухаан ба гайхалтай хөрвөдөг салбар шүү дээ. Монголд төр засгийн ямар ч дэмжлэггүй тэр бүү хэл хууль эрх зүйн ямар ч орчингүй нэг л салбар байгаад байгаа нь Сэтгэл судлал, сэтгэл зүйчдийн орчин болоод байна. Монгол улс хүнээ судлаасай… хүнээ судлах салбараа авраасай, дэмжээсэй гэж л хүснэ.

Бас нэг зүйл нь хууль эрх зүйн орчин гээд байгаа нь аюулын харанга л гэсэн үг. Ямар ч зэрэг зиндаагүй, аль чиглэл нь үл мэдэгдэх хүн дуртай хүндээ зөвлөгөө гэж нэртэй зүйл өгөөд хүний амьдрал баллаж явааг хэн ч мэдэхгүй шүү дээ… маш их хариуцлага хэрэгтэй ба нууцлалын зэрэгээс гадна судлаач яг тухайн салбарын сууриар нь төгссөн байх шаардлагатай.. элдэв христийн номлолын сургааль, үнэмшлээр сэтгэл судлалын салбар тодорхойлогдохгүй. Яг номлол христ, будда талаасаа бол тэр чиглэлийн хүн тэр чиглэлийн үзэл баримтлалаар бусдад хандаж хандлагыг дэлгэрүүлж байгаагаа хэлэх нь нөгөө этик юм.

Сэтгэл судлалын ёс зүйн дүрэм олон улсад гарсан, батлагдсан байдаг бол Монголд тийм дүр зураг баримталдаг этик код байхгүй ба мэргэжилдээ үнэмшилтэй судлаачид хувьдаа сахиж явдаг байна.
Б.Баярцэнгэл