“Сэтгэлзүй Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн”-гээс эрхлэн Сэтгэлзүй фэйсбүүк группийн мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч нарын хамтран явуулж буй сэтгэл зүйн зөвлөгөө цуврал подкаст дэлхийг нөмөрсөн цар тахлын улмаас Эх үрсийн баярыг гэр гэртээ тэмдэглэх болсонтой холбогдуулан “Хүүхэддээ барих сэтгэлзүйн бэлэг” сэдвээр Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн, Б.Баярцэнгэл нар та бүхэнд гэр бүл, үр хүүхэддээ барих сэтгэлзүйн бэлгийн талаар зөвлөгөөг тусгай дугаар болгон хүргэж байна.
Бидний хойч үе болсон хүүхэд залуустаа сайн сайхан ирээдүйг өвлүүлж дурсамж дүүрэн мартагдашгүй хүүхэд насыг үлдээх нь эцэг эх асран хамгаалагч, насанд хүрэгчдийн хичээл зүтгэл байдаг билээ.