Сэтгэл судлалд нарциссизм нь өөрийгөө хэт дөвийлгөх бие хүний хурцадмал шинж чанар буюу disorder (хэвийн биш сэтгэцийн, гаж шинж) байдаг.
👉 Өөртөө хэт төвлөрсөн
👉 Олны анхаарлын төвд байх дуртай, өөрийн зургийг янз бүрийн позтойгоор авахуулдаг.
👉 Олны дунд нэр хүндтэй хүмүүстэй зургаа авахуулж олон лайк цуглуулах дуртай.
👉 7 хоног бүр өөрийн зургийг байнга постолж байдаг.
Яг бодит байдал дээр өөрөө ахаа, эгчээ гэж араас гүйж анхааралд нь өртөхөөс биш цаад хүмүүс нь анхаардаггүй, мөн олны анхааралд өртөхийн тулд өөрийнх нь араас гүйсэн, утастсан, хоол идье гэж гуйсан гэж цуу яриа тарааж олны анхааралд өөрийгөө өртүүлэх дуртай бие хүний хурцадмал шинжтэй оддын өвчин туссан хүмүүс нэлээдгүй байх юм. Харамсалтай энэ өвчнөөр нүдний өмнө гайгүй шүү овоо шүү гэж үнэлсэн залуус өвчлөөд байгаа нь харамсалтай.
🤔 Нарциссизмын 9 шинж тэмдэг.
🌿 Нарциссизмыг тодорхойлохын тулд дараах 9 шинж тэмдгийг өөрөөсөө ажиглах хэрэгтэй. Тав болон түүнээс дээш тоогоор илэрч байвал нарциссизмын шинж тэмдэг илэрч байна гэж үздэг.
1. Хүн өөрийнхөө ач холбогдлыг хэтрүүлж үнэлэх
2. Өөрийнхөө амжилт, хүч чадал, гоо сайхан бүх зүйлийг дуусашгүй хязгааргүй мэтээр төсөөлөх
3. Өөрийгөө цорын ганц онцгой гэж бодох
4. Бусдаас хэт их анхаарал хүндлэлийг шаардах
5. Ямар нэгэн зүйлийг бусдаас шаардаж хүлээлт тавиад гомдоллох
6. Өөртөө ашигтай байхын тулд бусдыг ашиглах
7. Бусдын хэрэгцээ мэдрэмжийг таних хүсэл сонирхолгүй байх буюу эмпати бус байх
8. Өөрийгөө үргэлж бусдад атаархдаг, эсвэл өөрт нь хэн нэгэн атаархдаг гэж боддог
9. Их зантай буюу онгироо, давилуун байх
Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн