EQ буюу сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан бидний амьдралд IQ-тай адил зүйл болох нь

Бидний сайн мэдэх IQ бол хүүхдийн төрөлхийн өгөгдөл бүхий тогтвортой сэтгэцийн чадвар бол харин EQ буюу Сэтгэлийн Хөдөлгөөний Оюун ухаан нь хүүхдийн хөгжлийн үе шат болгон дээр хөгжиж, нэмэгдэж, дээшилж байдаг чадвар юм.
👨‍👩‍👧‍👦👩‍👦👨‍👨‍👧‍👧👨‍👧‍👦Эцэг эхийн хувьд та бидэнд өнөөдөр хүүхдийнхээ EQ чадварыг нь хөгжүүлэх, хөгжих боломжийг нь олгож байх үүрэг хариуцлага ногдож байна.

EQ нь гэдэг нь бидний бусадтай харилцах, эв зүйтэй байх, өөрийн сэтгэл хөдлөлийг зохицуулах, бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч ойлгон, хамтран, санаа тавихыг хэлнэ. ✨
Энэ бол хүний “Хүн байх” чадвар юм. 💚💚💚
Энэхүү хүн байх чадварт өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрийн сахилга бат, зарчимтай байх, эмпати (бусдын оронд өөрийгөө тавьж хамт сэтгэл хөдлөх) зэрэг багтдаг.
Зарим хүмүүс таны бодож байгаагаас зөрүүтэйгээр бусдын өмнө илүү үнэлэгдэх нь бий.
Энэ нь эхлээд хүн өөрийнхөө мэдрэмжийг таньж, ялган ойлгоод мэдрэмждээ хяналт тавьж зохицуулах, түүний дараа дээрх чадвараа ашиглан бусдын сэтгэл хөдлөлд нөлөөлөх чадвартай байгаатай холбоотой юм.
👉EQ нь амьдралын дараах талбаруудад чухал үүрэг гүйцэтгэдэгээрээ IQ чадвараас ялгаатай байдаг.
1. Зөв шийдвэр гаргах
2. Бусад хүмүүстэй найрсаг харилцаатай байх
3. Найз нөхөдтэй болж, үерхэж, нөхөрлөх
4. Ямар нэгэн уулзалт, болзоон дээрээ өөрийн биеэ зөв авч явах
5. Ажлын байранд дээр өсч дэвжих юм.

Эндээс харахад EQ нь хэрхэн таны хүүхдийн амьдралд ахиц дэвшлийг авчирч, хүүхдийг өсгөж дэвжүүлдэг нь тодорхой байна. Иймээс та өөрийн хүүхдэд сэтгэл хөдлөлийн хувьд эрүүл өсөн торниход дараах байдлаар дэмжиж болно.💪🌎
1. Тэд юу мэдэрч байгааг тэдэнд заах хэрэггүй. Та тэдний юу мэдэрч байгааг тэр болгон мэдэрч чадахгүй. Тийм учраас хүүхэд юу мэдэрч байгаагаа өөрөө ухаарч ойлгох ёстой.
2. Хүүхэдтэйгээ өөрийн сэтгэл хөдлөлийг хуваалцан гэр бүлийн орчноо сэтгэл хөдлөлөө нуух биш илэрхийлэх нөхцлөөр ханга
3. Хэдийгээр мэдрэмжийг бий болгож байгаа шалтгаан, нөхцлийг нь хүлээн зөвшөөрөхгүй хэдий ч хүүхэд тань юу мэдэрч байгаагаа мэдрэх боломжийг олгож тэднийг ойлго.
Жишээ нь танд таалагдахгүй найз охин, залуу тэдэнд таалагдаж байгаа бол түүнийг таслан зогсоох биш тэдэнд тэр мэдрэмжийг мэдрэх боломжийг олго.
4. Хүүхэддээ багаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үгсийн сангаар баяжуул. Магадгүй хүүхэд “гунигтай” байна гэдэг ганцхан үгээр өөрт үүссэн айдас, цочирдол, бухимдлаа илэрхийлж болно. Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлж болох олон маш их төрлийн арга замуудыг хайж олоход нь туслаарай.
МОНГОЛЫН СЭТГЭЛЗҮЙ, СЭТГЭЦ ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН