Сайнаар дуудуулаад байдаггүй төрийн бүх албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд хүйс харгалзахгүй хариуцсан сум, хороо, дүүргийн нутаг дэвсгэртээ өвлийн хүйтэнд гадаа зогсон эргүүлд гарч байна.
Цаг багатай, ажил багатай, ажлаа хийдэггүй гэж хэлүүлдэг байсан тэд маань та бидний эрүүл мэндийн манаанд зогсох нь үүрэг авлаа🛂.
Хэрвээ …. ямар нэг юм болвол хамгийн түрүүнд олон түмнийхээ эрүүл мэндийн манаад зогсохоор тангараг өргөсөн эмч, сувилагчид нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах аюулт вирустэй⚠ “фронтын халуун шугам” дээр тулалдах болно байх даа💉.
Мэргэжлээ сонгоод тухайн салбартаа ажиллаж байгаа тэдэнд “үгүй” гэж хэлээд зугтах сэдэл ч байхгүй, ханцуйгаа шамлаад орох байхдаа эмч, сувилагчид маань🏥.
Тэд эхнээсээ тэмцээд эхэлсэн Халдвартын эмнэлэгийн эмч сувилагч нар, цэрэг, цагдаа, онцгой байдлынхан….
“Маск”-наас өөр зэвсэггүй тулалдаж байгаа тэднийгээ хараад л зүрх зүсэгдэж сууна😟.
“Эмч болгоно” гэж хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтонд нөлөөлдөг эцэг эхүүд одоо нэгийг бодож байгаа байх.
Бүх мэргэжил бүрт онцлог, давуу болон сул тал бий.
Зарим мэргэжилд сул тал нь эрсдэл❎ юм.
Улс даяараа онц байдалд байгаа энэ үед иргэд, айл өрх бүрийн оруулах хувь нэмэр байх ёстой. Дүрэм журмаа дагаад гарсан ч орсон масктайгаа, ариун цэврээ сахиад, үл үзэгдэх вирусээс өөрийгөө болон халуун ам бүлээ хамгаалах хариуцлагатай үе нэгэнтээ ирснийг бүгд ухамсарлаж байгаа. Энэ бол сэтгэлзүйн бэлтгэл юм💟.
Дашбалбар гуайн хэлсэнчилэн
“Амьдаа бие биенээ хайрла”. Бие биенээ хүндэлье. Цаг зав гарсан дээрээ “ажил ихтэй байлаа гэж” өөрийгөө уучлаад, залгаж яридаггүй байсан найз нөхөд, дотно хүмүүстэйгээ сайхан ярилцаад сэтгэл уудлаад авая💓.
Ямар нэгэн зүйл болвол сандарч, тэвдэн, бодлогогүй алхам бүү хийгээрэй, олон нийтийн дунд сандрал, паник үүсгэх хэрэггүй.
Бид өөрсдийгөө маш сайн хамгаалсаар байгаа хамгаалах ч болно.
Бид бие сэтгэлээ бэлдэж байгаа. Нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах аюулт жижигхэн дайсантай тэмцэлдэх ч болно.
Сэтгэлзүйн бэлэн байдал хамгаас чухал💟.
Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга