Эзэнгүй далд хүчинд даатгах уу, Эзэн биендээ эзэн суух уу.

Сэтгэлзүйн зөвөлгөө, засал үйлчилгээний 60 минут буюу 1 цагийг бүгд мэднэ. 60 минутанд 60 настай битгий хэл 6 настай хүүхдийн туулж ирсэн бүхэл амьдралыг кино кадар шиг гүйлгэж харлаа ч харж амжихгүй. 60 минутад хүний асуудлыг нь яриулаад, давуу болон сул талыг асуудалтай нь тодорхойлоод зөвлөгөө өгнө гэдэг бол туршлага мэдлэг, мэргэшил шаардсан ажил байдаг юм.
Зөвөлгөөг ганцхан удаа авдаг гэдэг бол эндүүрэл. 1 удаагийн зөвлөгөөнөөр бүх асуудлаа шийдүүлнэ гэдэг бас үлгэр. Манайхан ганцхан удаа л зөвөлгөө авах гээд далдыг харагчид очиж байгаа шиг өндөр хүлээлт тавиад хамаг зүйлээ асуугаад шийдүүлээд авах гээд зүтгэчихнэ😐.

Сэтгэлзүйн зөвөлгөөг “өөрөөр асуудлыг яриулаад сонсоод суудаг” хэн ч хийдэг ажил гэж ойлгож ч ирсэн ийм тогтсон хандлага ч төлөвшсөн😫.
Яриулсан болж ганц таваг рестораны халуун хоолны мөнгө авч сэтгэлзүйн үйлчилгээг орчуулагч, пастер, өөрийгөө сэтгэлзүйч гэж өрөмжлөгчид, мэдлэг туршлагагүй залуус, дипломгүй сэтгэлзүйчид, аман пянтай уран илтгэгчид, амьдралын коучид гутаасан, буруу хандлага төлөвшүүлсэн бас үнэгүйдүүлсэн😞.

Мэргэжлийн зөвөлгөө гэдэг бол тодорхой оношлогоон дээр тулгуурлан үйлчлүүлэгчийг яриулах, асуулт тавих ухаан, асуултыг задлах технологи, гол асуудлыг олж цохилт өгөн асуух, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэн мэдлэгийн уурхайгаасаа тохирсон оношыг дуудаж гаргах ур ухаан, хувь хүний онцлогийн суурь асуудлыг олж илрүүлэх, түүн дээр тулгуурласан зөвлөмж зөвөлгөө өгөх, нарийн арга ухаан ба олон талын ур чадвар, мэдлэг, туршлагын нэгдэл юм.

“Мөрдөн байцаагч сэжигтнээс баримт дээр тулгуурлаж, асуулт тавин хэрэг илрүүлэгч юм.” Харин “Сэтгэлзүйч ямар ч баримтгүй зөвөлгөө авагч нь хүнд бие хүний хувийн онцлог болох давуу болон сул талыг, сэтгэлийн гүнд нуугдсан аливаа асуудалыг (зан төлөв, бие хүн, сэтгэцийн эмгэг) асуулт, мэдрэмж, мэдлэг туршлагаар илрүүлэгч юм”.

Иймээс сэтгэлзүйч асуудлын суурь нь юу вэ, цаана ямар угшил, эмгэг, хямрал оршиж байна, нөлөөлөгч хүчин зүйл юу байв гээд олон талыг хараад орж ирсэн үйлчлүүлэгчээ мэдрэн тохирох асуултаа тавих цохилт өгдөг арга ухаан юм.

Жишээ нь “Ажлын хүнтэй таарахгүй хэрүүл уруул зөрчилтэй байна” нэг ижил асуултыг тавих …

🕉️Ламд очвол таны жил ус тохирохгүй суудал буруу суусан ч гэх үү асуудал танаас биш эзэн биегүй хэн нэгнээс хамаарч оройн дээд бурхнаа шүтээд засал номоо хийлгүүл гэнэ.
✝️Христид очвол эзэн биегүй “Эцэг Христ” итгэн мөргөнө, ертөнцийн эзнээс аврал эрнэ.
➿Бөөд очвол тантай атаархаж зөрчилдөөд хараал хийлгээд байна, ад чөтгөр хорлож, цам харайн дүүлэж, эзэн биегүй тэр зүйлийг зайлуулж өгнө гэнэ.
🧙Үздэг хардаг хүн дээр очлоо танд эзэн биегүй ертөнцөөр дамжуулан далдыг харснаа хэлээд эзэн биегүй нөхдөөр дамжуулан засал жатга хийлгэ гэнэ.
🕎Аура дээр очвол та гэрлэн бүрхүүл тань цоорч лаа энэ тэрээр эзэн биенд харагдахгүй эзэн биегүйг засна гэнэ.

⚕️Сэтгэлзүйн оношлогоонд суурилсан мэргэжлийн сэтгэлзүйчид ирвэл эзэн биетэй👤 өөрөөс тань асуудлыг ухаж эхэлнэ. “Та тэр хүнээ сонсдог уу, та өөрөө яаж харьдаг вэ” гэх мэтээр та өөрөө тодорхой хувь буруутайг тойруулж ойлгуулах болно.

Дандаа сайхан үг бусдаас сонсож, магтуулж, өөрийнхөө тухай үнэлэмжэнд санаанд ч ороогүй өөр дүгнэлт аван, үнэн бодит байдал нь “давуу тал нь бодож байсанд хүрэхгүй”, “сул тал нь бодож байснаас их” хөндлөнгийн хүнээр хэлүүлээд “сэтгэл урвагар” үлддэг тал бий.

Мэдүүлж өгсөнд талархах нэг байхад👏, мэдэж авсандаа дургүй нэгэн байна☹️.
Үр дүнд нь “Өрөөлөөс бурууг биш өөрөөсөө буруугаа хайж, өөрийгөө засаж залруулахгүй бол асуудал хэвээр үргэлжлэнэ. Эзэн биегүй тэр бурхад туслахгүй, энэ биеийн эзэн та өөртөө өөрчлөлт авчирч, өөрөө өөртөө туслахыг зөвлөж өгнө.”

Сэтгэлзүйн зөвөлгөө энэ биеийн эзэн болсон танд давуу болон сул талыг чинь хэлж өгөн, давуу талаа хөгжүүлэн, сул талаа засаж бие сэтгэлдээ эзэн байхыг зөвлөж өгдөг юм. Өөрчлөлт авчрах эсэх нь өөрийн тань хичээл зүтгэлээс 100% шалтгаална💪.

Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга

1 thought on “Эзэнгүй далд хүчинд даатгах уу, Эзэн биендээ эзэн суух уу.”

  1. sn bnuu nmg munhtuya gdg 18 tai bi oird uuryguu hynaj chadhaa boliod bn gnt setgel zui uurchlgduud irdeg uurlmaar uilmaar sangdaad bi ugaasaa bagaasa setgel zuin huwid asuudaltai bsn ym shig sangddag ghde oird bur hundrd bh shig sangdaad bn amidrl dahi buh zuilees az jargal medrehee boliod bna zowlogoo uguuch

Comments are closed.