Эмпати

Таны хүү, охин тань, хань нөхөр тань таны бие өвдсөн үед “Бие зүгээр үү, би яах вэ?” гэж асуухгүй бол танд ямар санагдах вэ?

Таны хүү, охин, хань нөхөр тань таныг амт муутай хоол хийсэн байхад “Ямар муухай хоол хийдэг юм бэ?” гэж хэлээд 00-ын өрөөнд ороод асгачихвал танд ямар байх бол..

Хайрлаж халамжилж өсгөсөн үр хүүхэд тань насны эцэст эргэж харахгүй бол танд ямар байх бол…

Бидний сэтгэл хөдлөл, харилцаа, аттачмeнт /ээнэгшил/, хүний мөн чанарын хамгийн чухал шинж бол Эмпати юм.

Эмпати бол бусдын оронд өөрийгөө тавих, хамт сэтгэл зовних, туслах, хайрлах энэхүү чадварыг хэлдэг.

Өөдөөс чинь гүйж яваа бяцхан охиныг унахад та сандран түшиж авах, хэн нэгэн уйлаад суухад яааваа гэж аргадах гэж оролдох, Ханилсан хань тань хүүхэд гаргаад махалсан биеийг тань хараад “Зүгээрээ хө удахгүй турчихна гэж дэмжих, энэ удаа ялаагүй ч дараа нь чи чадна гэж урам өгөх.
Таны хамт ажиллагч нь зохимжгүй хувцас өмсчихөөд танаас ямар байна? гэж асуухад “Дажгүй байна гэхдээ ….. нь жоохон тэр л юм нь тиймхэн байнаа” гэж хариулах энэ бол Эмпати юм.

Дөнгөж саяхан олон нийтийн сүлжээн дэхь нэгэн постноос хөвгүүддээ “Таалагдахгүй зүйл байвал таалагдахгүй байна гэж шууд хэлдэг байхад сургая” гэсэн комментийг уншаад үнэхээр бид сэтгэлээрээ, хүн чанараараа, суурь шинжлэх ухааны мэдлэггүй байгаад сэтгэл эмзэглэж байна.

Эмпати 3 түвшинтэй
1. Хувь хүний
2. Бүлгийн ба байгууллагын /захирал дарга менежерүүдэд чухал/
3. Нийгмийн ба Гловал /улс төр, сэтгүүлзүйд чухал/ эдгээр эмпатиг бид байнга мэдэрч байдаг.

Монголчууд бид хув хүний эмпати сайтай ч бүлгийн болон нийгмийн эмпати сул хөгжсөн гэлтэй. Улс төрчид нийгмийн эмпати өөрт нь сөрөг байгааг мэдэрсэн хэрнээ худлаа яриж бусдын уур хүргэх нь элбэг.

Бид Эмпатигаа хүүхэд байхаас нь хөгжүүлж сэтгэлтэй хүн болно.

Саяхан дэлхийн 5 тивийг хамарсан Сэтгэл Хөдлөлийн Оюун Ухааны EQ судалгааны үр дүнгээс АЗИ эрэгтэй, эмэгтэйчүүдийн эмпати ижилхэн түвшинд гарчээ.

Монголчуудын хувьд Eвроп, Латин америкийн улсууд шиг огцом сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэггүй “Сэтгэл хөдлөлийн СААРМАГ СОЁЛ”-той улс юм.

Хэдийгээр “Сэтгэл хөдлөлийн хувьд саармаг” соёлтой ард түмэн хэдий ч хэзээ ч эцэг эхээ асрамжийн газар хэзээ ч өгдөггүй эцэг эхтэйгээ хөгширтлөө хамт байдаг онцлог нь бидний Монгол хүний Эмпати чанарт оршин буй хэрэг юм.

Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга