Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны тухай бид тэр болгон сургууль, хичээл дээр ярилцаад байдаггүй. Энэ тухай ойлголтыг зөвхөн сэтгэл зүйч, сэтгэл засалч, боловсролын сэтгэл судлаач эсвэл эмч нараас авах боломжтой. Энэ оюун ухаан нь хүүхдийг насанд хүрэхэд нь хамгийн гол хүчин зүйл болж байдаг чухал ойлголт.
Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг маш ухаалгаар удирдах чадварыг;
Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгох, ухаарах, таних, түүнийгээ зохицуулах, зохион байгуулахыг;
Өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг яагаад, ямар учраас үүссэнийг ойлгоод түүндээ зөв хариу үйлдэл үзүүлэхийг;
Өөрийн гаргаж байгаа сэтгэлийн хөдөлгөөнийг зөв илэрхийлэхийг;.
Өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, зан аашийг зохицуулах, өөрийн зан авирт гарч буй ялгаануудыг ойлгохыг хэлдэг.
EQ сайтай хүмүүс өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг маш сайн зохицуулж чаддаг байна. Хүн болгонд үндсэн сэтгэлийн хөдөлгөөнүүд бүгд байдаг бөгөөд энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах нь насны хөгжлийн үе шатаар ахиж байдаг гайхалтай зүйл юм. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь хүнд олон талын чадварыг хөгжүүлэх үндэс суурь болдог бөгөөд хувь хүний чадваруудыг олон талаар хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж өгдөг. Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тухай хамгийн анхны ойлголтыг Питер Саловей, Жон Мейэр гэдэг хүмүүс гаргаж ирсэн байдаг.