Суралцахуйн бэрхшээлийн хүйсийн харьцаа

Суралцахуйн бэрхшээлийн хүйсийн харьцаа

Олон улсад Суралцахуйн бэрхшээлийн оношилгооны харьцаа бол 2:3-ийн харьцаатай байдаг. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдийн оношлогдох тоо нь өндөр байдаг. Гэхдээ энэ нь суралцахуйн бэрхшээл эмэгтэй хүүхдүүдээс илүү эрэгтэй хүүхдүүдэд байдаг гэсэн үг биш харин эрэгтэй хүүхдүүдийн оношлогдох магадлал нь өндөр. Энэ нь юутай холбоотой байдаг вэ гэвэл сургуулийн нийгмийн ажилтан суралцахуйн бэрхшээлийн хөвгүүдэд суралцахуйн бэрхшээлээс үүдэж илэрдэг шинж тэмдгүүд нь илүү ажиглагдахуйц илэрдэг. Жишээ нь суралцахуйн бэрхшээлтэй байгаа хөвгүүд нийгмийн эсрэг зан үйлтэй болох, түүнийгээ гадагш илэрхийлэх магадлал өндөртэй байдаг бол охидууд түүнийгээ гадагш илэрхийлэхээсээ илүү тухайн нөхцөл байдлыг би ухаан муутай, муугаасаа болоод гэсэн ойлголттой болоод энэ нь түгшүүр, сэтгэл гутралын хэлбэрээр илэрдэг. Түүнийг нь багш, нийгмийн ажилтан эргэн тойрны хүмүүс нь хамгийн түрүүнд мэдэж болох хүмүүс нь мэдэхгүй өнгөрөх тохиолдол байдаг. Нөгөөтээгүүр тухайн хүүхдийн өсч байгаа нийгэм соёлын онцлогтой холбоотой байж бас болно. Гэхдээ дэлхийд ерөнхийдөө ADHD-г аваад үзсэн ч хүйсийн ялгаатай илэрч байна гэхээсээ илүү хүйсийн ялгаатай оношлогдож байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Иймд энэ нөхцөлд байдалд хүйсийн мэдрэмжтэй хандахгүй бол эмэгтэй хүүхдүүдийн хувьд илэрч байгаа байдлаас эсвэл эргэн тойрны хүмүүсийнх нь ойлголт дутмаг, шинж тэмдгийг нь мэдэхгүйгээсээ болоод дутуу оношлогдох боломжтой. Нөгөө талаас эрэгтэй хүүхдүүдийн хувьд ялангуяа монголын хувьд тодорхой шинж тэмдэг илэрч байгааг мэдэж байгаа хирнээ эрэгтэй хүүхдийн боловсролд хандах хандлага, нийгмийн хувьд тодорхой хүлээлтүүд дутмагаас болж оношлогдох магадлалтай зан үйл, нийгэмшлийн, сурлагын асуудал үүссэн ч тоохгүй өнгөрөөх, орхигдуулах магадлал ихтэй. Энэ нь цаашид эрэгтэй хүүхдүүд сургуулиа хаях гэмт хэрэгт холбогдох гэх мэтчилэн үр дагаварт хүргэх магадлалтай. Тиймээс бид өөрсдийн олон нийтэд таниулах энэ төсөлд улсын сургуулийг, хөдөө орон нутгийн сургуулиас үндэсний сургагч багш бэлтгэж байгаа гэдэг утгаараа энэ бүлэг хүмүүсийг жигд хамруулах оролдлогыг хийж байгаа юм.  

Оношилгоо хийж байх явцдаа эмэгтэй багш, сурагчтай ажиллаж байхад юу анзаарагдсан гэдэг талаар ярилцвал зүгээр боловуу гэж бодож байна.

Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаан дээр хүүхдүүдийн оношлогдох магадлал нь тухайн хүүхдийн багш, нийгмийн ажилтан тэр хүүхдийг мэргэжлийн хүнд суралцахуйн бэрхшээлтэй байх магадлалтай гэдгийг нь тодорхойлж өгч байгаа тэр тодорхойлолтоос нэлээдгүй шалтгаалдаг учраас эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн анзаарагдах байдал нь тэдгээр хүмүүсийн нүдэнд өртөж байгаа нь ялгаатай байгаа юм. Ялангуяа хөдөө орон нутагт байгаа эрэгтэй хүүхдүүдийн хувьд сурлагын хувьд тааруу, сургуульдаа дургүй шинж тэмдэг илрэх юм бол тухайн хүүхэд болон эцэг эхийн аль аль нь сургуулиас завсардах нөхцөл болгодог. Эрэгтэй хүүхдэд орхигдуулах хандлага монголд байгаа байдал харагдаж байдаг. Тиймээс эрэгтэй хүүхдийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байгаа юм.