“Parental control буюу эцэг эхийн хяналт”-ыг интернэтэд нэвтрэх бүх сүлжээний операторуудад бий болгохыг хүсье. Эцэг эхчүүд өөрсдийн гар утас, хүүхэд өсвөр, ахлах насныханы хэрэглэдэг гэрийн компьютер, таблетэнд эцэг эхийн хяналт тавиж гэр бүлдээ “Эцэг эхийн хяналт”-тай болоё.
2010 онд Англид гэхэд гэртээ интернет тавиулж байгаа тохиолдолд та “Parental control ба эцэг эхийн хяналт” хэрэгтэй эсэхийг асуудаг байлаа.
Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ видео яриа хийх, гэртээ байгаа эсэхийг шалгах, гэрийн даалгавар авах гээд олон шалтгааны улмаас бага насны хүүхдүүдийнхээ насыг нэмээд нүүрний номд профайл үүсгэсэн байгаагаа нуугаад яах вэ.
Иймээс интернэт онлайнд насанд хүрэгчд биднээс гадна бага, өсвөр үеийн 8< дээш бүх насныхан байдаг гэдгээ битгий мартаарай.
📍Интернэт орчинд Бид хэг нэгнийг буруутгах болохоор хамаг муу муухай үг өгүүлбэрийг чулуудаж, доромжилж, хэлж ярих юм. “Эргүү авгай, алуурчин, муу араатайн ….” хөврөнө. Тэд биднийг харж биднээс хэл амны хүчирхийлэл хийх хэрхэн бие биенээ доромжлохыг суралцаж байна.
📍Интернет орчинд хүүхдийг сэтгэл санааны хямралд оруулах элдэв янзын зурагнууд видео бичлэгүүд тавигдаастай. Насанд хүрэгч бид хүртэл харж үзэж чадахгүй айдас түгшүүр хямрал авчирсан бичлэгүүд бий. Саяхан Моомоо гэдэг аймшигтай дүр youtube-д олон хүүхдийг айлгаж, унтаж чадахгүй цочиж сэрэх, айдастай авсан хүүхэд хашгирах тайван биш зэргээр Цочролын дараах стрессийн эмгэгтэй болсон.
📍Газ үнэрлэх мансууралах хэрэгт холбогдсон хүүхдүүд золгүй байдлаар хэтрүүлэн хэрэглэж нэгнийгээ алдсан ба газ үнэрлэхийг интернэтээс сурсан байсан. Тэд мөн биднээс нууцаар насанд хүрэгчдийн болон хүчирхийлэл вебсайт руу нэвтрэн орж эцэг эхээ шоконд оруулаастай.
📍Эцэг эхийгээ байхгүй хойгуур тоглоомонд интернет, facebook, инстаграмм, youtube-д донтон тоглоомын донгоос гадна интернет донтой зөвхөн хийсвэр виртуал ертөнцөд амьдардаг хүүхэд залуусын тоо улам нэмэгдэж байна. Донтолоос эхлэлтэй сэтгэцийн эмгэг улам нэмэгдэж байна.
Та бүхэн ч өөрсдөө бас л донтолдын хөнгөн хэлбэртэй анзааргүй байгаа юм биш биз 😜.
Интернэт сошиал медиа орчинд эцэг эх насанд хүрэгчдийн хяналт тавих цаг нэгэнтээ болжээ.
Ирээдүй биднийг харан биднээс суралцсаар байна.
Интернет үйлчилгээний байгууллагууд, ITсүлжээний мэргэжилтэнгүүдтэйгээ хамтран энэхүү хяналтыг бий болгоход бэрхшээл байхгүй байх. Эцэг эхэд хэрхэн хяналт тавихыг зөвлөх нь нийгмийн хариуцлага болон ирээдүй хойч Альфа, Зет үеэ хүмүүжүүлэхэд нь эцэг эхэд тусламж болох хувь нэмэр байх болно.
Б.Жавзан Сэтгэлзүйч, психометрикч Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааны магистр, Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн УЗ-ийн дарга