🙍♂️ Ээж аавдаа уурлаад гэрээсээ явах гэж оролдож байсан уу?
🙍♀️ Ээж аавдаа гомдоод гэнэт алга болж тэднийгээ айлгамаар санагдаж байсан уу?
Найз нөхөдтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй ярилцаад оройтож хариад загнуулж байсан уу?
🤦♂️ Хурдхан том болоод өөрийнхөөрөө баймаар санагдаж байсан уу?
Бага ангидаа мөр зэрэгцэн, бие биенээ налан суудаг байсан ширээний найзтайгаа шүргэлцэхэд хүртэл эвгүй мэдрэмж төрж байсан юм биш биз?
💇♀️ Гэв гэнэт гадаад үзэмж, хувцаслалт догь харагдахдаа анхаарч эхэлж байснаа санаж байна уу?
🙇♂️ Хааяа хямраад яах учраа олохгүй байсан уу? эдгээр асуулт танд тохиолдож байсан уу?
Хүний сэтгэцийн хөгжлийн хамгийн эмзэг болоод хамгийн их хямралын үе бол өсвөр нас юм. Тэд өөрсдийгөө том болсон гэж боддог бөгөөд тэд бол хүүхэд-том хүн хоёрын дундах завсрын үе юм.
Тэд эцэг эхийнхээ үгийг сонсохоос илүүтэйгээр үеийхнийгээ илүүтэй сонсож, үеийхэнтэйгээ харилцах харилцаа чухал болж эхэлдэг үе юм.
Өсвөр насныхны дунд амиа хорлох үзэгдэл Монголд битгий хэл Дэлхий даяар өндөр байдаг. Яагаад гэхээр тэдний сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, зохицуулах, аливааг олон талаас нь, учир шалтгаантай логикоор бодоход чухал үүрэгтэй тархины дух орчимд байдаг хяналтын хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг тул Тэд сэтгэл хөдлөлдөө автан огцом шийдвэр гаргах гээд байдаг онцлогтой.
Өсвөр нас бол маш эмзэг нас тул мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөө, тусламж тэдэнд хэрэгтэй байдаг.